Роботууд зам дээр гарч, хөл бөмбөг өшиглөх, бүжиглэх, тэр ч байтугай үйлдвэр, зочид буудал зэрэг олон төрлийн үүрэг даалгавруудыг бүрэн гүйцэтгэж чаддаг иймэрхүү ирээдүйн дүр зураг удахгүй биеллээ олно гэж та төсөөлж байсан уу?
Найман сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотын ардын захиргаа, Хятадын төв радио, телевиз, Дэлхийн роботын хамтын ажиллагааны байгууллага, Ази Номхон далайн роботын дэлхийн цомын төлөөх үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулах хүн дүрст роботуудын тухай дэлхийн анхны цогц арга хэмжээ болох Дэлхийн хүн дүрст роботын наадам Бээжингийн үндэсний хурдны тэшүүрийн зууван ордонд нээгдэнэ. Энд дэлхийн шилдэг технологи, спортын ур чадвар, инженерийн урлаг нэг дор хуран цугларч, өрсөлдөөнт дэлгэцийн платформыг бий болгож, өрсөлдөөн сорилт, бодит байдлын туршилтуудыг хамруулснаар хүн дүрст роботуудын спортын чадавх, хамтын ажиллагааны түвшин, оюун ухаан, үзэгдэл, үйлчилгээнд суурилсан үсрэнгүй хөгжлийг дэмжиж, роботыг хүний амьдралд илүү хурдан, илүү сайн нэвтрэх боломжийг олгох гэнэ.
"Спорт + урлаг + хэрэглээ"-ийг хослуулсан хамарсан дэлхийн анхны хүн дүрст роботын тэмцээн болохын хувьд 2025 оны Дэлхийн хүн дүрст роботын спортын наадам нь шударга өрсөлдөөн, нээлттэй инноваци, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн уялдаа холбоотой зарчмуудыг баримталж, оролцогч багуудыг шинэлэг технологиор спортын хязгаарыг даван туулах, хүний амьдралын хөгжлийн хязгааргүй боломжийг судлахад түлхэц өгөх аж.
Г.Бямба
Бямба - 12 сарын 20,
2025

Сэтгэгдэл2
China is boring .So kick mr out so nothing towards
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}