sonin.mn

Бид газрын ховор ашигт малтмал олборлохыг эсэргүүцдэг. Нэг талаас газрын ховор элементийн олборлолтоос цацраг туяа үүсч экологийн орчин, хүмүүсийн эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Нөгөөтэйгүүр газрын ховор элементийн олборлолт олон хууль, тогтоомжийг зөрчиж байна.


Экологийн орчин, эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг


1. Хар Ус нуурын сав газрын биологийн систем бүхэлдээ өөрчлөгдөнө. Бид нар загас жарайхааг идэх нь битгий хэл ойртохоос эмээдэг болно.


2. Ховд гол, Буянт голын сав дагасан малчин аж ахуй бүхэлдээ сүүрэх болно. Мөн 2000 орчим ногоочидын ногоо огт борлуулалтгүй болж.


3. Томоохон голууд, нуурын арлаас хийсэн хадлан идсэн мал генийн өөрчлөлттэй болж, бид өвс хадлангаа Увс, Улаанбаатараас татаж хэрэглэх зэрэг маш олон сөрөг үр дагаварууд алсдаа бий болно.


4. Ойролцоох бүс нутагт амьдарч буй хүмүүст УРГИЙН ГАЖИГ үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа нь Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД заналхийлсэн маш том асуудлыг хөндөж байна.


Олон хууль дүрэм зөрчсөн


1. Цөмийн энергийн тухай хууль зөрчигдсөн

2023 оны 4-р сард УУХҮЯ-ны хяналт шалгалтаар “Bайгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй” зэрэг хэд хэдэн зөрчил илэрч, улсын байцаагчийн акт гарсан ч үйл ажиллагаа үргэлжилж байсан. Цөмийн энергийн тухай хуулиар цацраг идэвхт ашигт малтмал хайх/олборлох нь зөвшөөрөл шаарддаг ч энэ нь хамаарах компани зөвшөөрөлгүй явуулсан боломжтой гэж тогтоогджээ.


2. Усны хууль, орон нутгийн гэрээг зөрчсөн

Ховд гол, гүний ус ашигласан магадлалтай бөгөөд орон нутгийн байгуулсан устай холбоотой гэрээг зөрчсөн байж болзошгүй.


3. Байгаль орчны тухай хууль зөрчигдсөн

Байгаар орчны үнэлгээ буюу “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлагдаагүй байсаар үйл ажиллагаа явуулсан. Байгаль орчны хууль, тухайлбал БОННҮ шаардлагыг зөрчөж, нөхөн сэргээлт хийхгүйгээр үйл ажиллагаа явуулсан.


4.Зөвшөөрөл, лицензийг хууль бусаар ашигласан

Хоёр тусгай зөвшөөрөлтэй боловч, лицензийн нөхцөл (орон нутгийн гэрээ, БОАЖЯ-ны баталгаалт) хангагдаагүй тул ЗГ-ийн тогтоолоор түр зогсоох шийдвэр гарсан нь тухайн үйл ажиллагаа нь хууль зүйн үндэслэл дутуу байсныг илтгэж байна. Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн нөхцлийг биелүүлээгүй.


5. Аймаг, орон нутгийн гэрээ, баталгааг зөрчсөн

Зарим тохиолдолд сумын засаг даргаар батлагдсан байгаль хамгаалах төлөвлөгөө (зөвшөөрөл) хэрэгжүүлээгүй байна. Орон нутгийн болон сумын ИТХ-ийн баталсан нөхцлийг зөрчсөн.


Уул уурхай үйл ажиллагаа газраа ухаад там болгочихсон. Эх орныхоо хөрс газар шороо, байгаль эх дэлхийгээ хамгаалцгаая ‼ Ирээдүй хойч үедээ хордож сөнөж сүйрсэн биш, ариун дагшин эрүүл газар нутгаа үлдээцгээе‼