sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /gilead.com/. Жилд хоёр удаа тарьснаар Хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ халдвараас бараг 100 хувь хамгаалдаг дэлхийд анхных болох вакциныг хэрэглэхийг АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн хяналтын алба зөвшөөрчээ.


"Yeztugo" хэмээн нэрлэсэн энэхүү вакцин нь жил бүр 1.3 сая хүнд халдварладаг ХДХВ-тэй тэмцэхэд томоохон хувьсгалыг авчирна гэж үзэж байна. "Gilead" компанид гарган авсан уг вакцин капсидын дарангуйлагч гэж нэрлэгддэг ангилалд хамаарах бөгөөд вирусийг бие махбодын эсүүдэд нэвтрэхээс сэргийлдэг. Энэхүү вакцины эмнэл зүйн туршилтууд амжилттай болж, улмаар 2024 онд "Science" сэтгүүлээс "Breakthrough of the Year" шагналыг хүртжээ. 


"Gilead" компани одоо Австрали, Канад, Өмнөд Африк, Бразил, Швейцар зэрэг орнуудад вакцинаа бүртгүүлж эхэлсэн байна. Мөн ДЭМБ-ын ДОХ-тэй тэмцэх Дэлхийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, бага, дунд орлоготой 120 улсад лицензийн төлбөргүйгээр нийлүүлэхээр болсон байна. Ирэх гурван жилийн дотор 2 сая хүн уг вакциныг хэрэглэх боломжтой.


АНУ-д "Yeztugo"-г хэрэгцээтэй хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрийн хүрээнд үнэгүй олгоно. Мөн уг вакциныг зургаан оронд лицензээр үйлдвэрлэж эхлэх юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг