sonin.mn

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр /2025.7.28/ -нд "14-р таван жилийн төлөвлөгөө”-г өндөр чанартайгаар биелүүлэх сэдэвт цуврал хэвлэлийн бага хурал хийлээ.



Хятадын Татварын ерөнхий газрын дэд дарга Ван Даошү хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, энэ оны 1-6-р сард гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголтын дэлгүүрийн тоо хоёр дахин нэмэгдэж, 7200-д хүрсэн байна. Мөн татварын буцаан олголт авсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 186 хувиар өссөн бөгөөд татварын буцаан олголттой барааны борлуулалтын хэмжээ 94.6 хувиар, татварын буцаан олголтын дүн 93.2 хувиар тус тус нэмэгджээ. Хилийн чанад дахь жуулчдын дунд "Хятадын аялал" улам бүр түгээмэл болж, эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна.