sonin.mn

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин саяхан үерээс урьдчилан сэргийлж, гамшгаас аврах ажлын талаар чухал заавар өгөв.




Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд Дорнод, Умард, Зүүн хойдын нутаг зэрэг газуудаар үргэлжлэн аадар бороо орж, үер буун, геологийн гамшиг болж, Бээжин, Хэбэй, Жилинь, Шаньдүн зэрэг газарт хүн эндэж бэртэн, эд хөрөнгийн хохирол гарсан байна. Үерээс урьдчилан сэргийлж, гамшгаас яаралтай аврах ажлуудыг тууштай сайн хийж, сураггүй алга болсон, дарагдсан хүмүүсийг бүх хүчээрээ эрэн хайж, аврахын зэрэгцээ гамшигт өртөх эрсдэлтэй ард иргэдийг даруй шилжүүлэн байршуулж, хүн эндэж бэртэхийг багасгах хэрэгтэй гэжээ.


Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян заавар гарган, цаг агаарын аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлж сэргийлэх, гол мөрөн усан сангийн далан болон хот суурин газрын усны аюулд чиглүүлсэн эргүүл, хяналт шалгалтыг чангатган, эрсдэлд өртсөн иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг үр дүнтэй хамгаалах хэрэгтэй гэжээ.