sonin.mn

Монголын толгой баячуудын нэг, “Таванбогд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон түүний гэргий Д.Хулан нарын хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан бусдыг бүлэглэн зодсон хэрэгт холбогдож, улмаар оргон зайлсан нь олон нийтийн анхаарлын төвд байна.


Тэрээр “найз бүсгүйн бие гэнэт муудсан тул яаралтай очих шаардлагатай. Энэ сарын 27-нд буцаж ирнэ ” гэж хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн ч өнөөг хүртэл эх орондоо хөл тавиагүй нь түүнийг санаатайгаар оргон зайлсан болохыг харуулж байна.


Түүний ийм хариуцлагагүй, эр хүн шиг бус үйлдэл олон нийтийн зүй ёсны зэвүүцлийг төрүүлээд зогсохгүй, эцэг эхийнх нь олгосон хүмүүжлийн тухай асуултыг ч мөн давхар босгожээ. Бизнесийн амжилтаа ярьж явдаг хоёр эрхмийн хүү нь хариуцлага хүлээж чадахгүй, хулчгар эр болон өссөн нь нийгэмд эмгэнэлтэй жишээ болж байна.


 Шударга ёс, хууль эрх зүйн өмнө хэн бүхэн тэгш байх ёстой.


Харин мөнгө ихтэй гэр бүлд өссөн гэх шалтгаанаар ял завших гэж оролдох нь нийгмийн шударга ёс, залуусын үнэт зүйлтэй зөрчилдөж байна.


Ийнхүү бизнесийн лидерүүдийн хүү “эр зориггүй зугтагч” болж, нийгэм дэхь үнэлэмжээ унагаж байгаа нь тун харамсаар юм.



Э.Солонго