
Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр /2025.7.29/-нд энэ оны эхний хагас жилийн ложистикийн үйл ажиллагааны тоон мэдээллийг нийтэлжээ. Оны эхний хагаст, нийгмийн ложистикийн нийт хэмжээ тогтвортой өсөлтөө барьж, эрэлтийн бүтэц улам төгөлдөржиж, Хятадын ложистикийн салбар тогтвортой хөгжлийн байдлаа хадгалжээ.
Оны эхний хагаст, Хятадын нийгмийн ложистикийн хэмжээ, өөрөөр хэлбэл ложистикийн үйл ажиллагааны биет барааны нийт хэмжээ 171.3 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар нэмэгдсэн байна. Оны эхний хагаст нийгмийн нийт ложистикийн өсөлтийн хурд мөн үеийн ДНБ-ий өсөлтөөс 0.3 нэгжээр илүү байгаа нь логистикийн эрэлт хэрэгцээ эдийн засгийн хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлж байгааг харуулж байна.
Оны эхний хагас аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт ложистикийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8 хувиар өссөн бөгөөд энэ нь нийгмийн нийт ложистикийн өсөлтийн 85 хувийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд аж үйлдвэрийн салбарын эдийн засгийн тогтвортой байдал хангагдаж, ханган нийлүүлэлтийн сүлжээ хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн байна. Мөн дахин боловсруулсан нөөцийн ложистикийн нийт хэмжээ оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн бөгөөд өсөлтийн хурд эхний улирлынхаас 1.2 нэгжээр нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ, автомашин болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбар ч тогтвортой өсөн нэмэгдэж байна. Автомашин, таблет, ухаалаг утас, угаалгын машин зэрэг бүтээгдэхүүний логистикийн эрэлт огцом өсч, өсөлтийн хурд 10 хувиас давсан үзүүлэлттэй гарчээ.
Сэтгэгдэл0