
Хятадын Олон улсын худалдааны төлөөлөгч, Худалдааны яамны дэд сайд Ли Чэнган 29-ний орой Шведийн Стокгольм хотноо хэлэхдээ, Хятад Америкийн Эдийн засаг, худалдааны шинэ ээлжийн яриа хэлэлцээний нийтлэг ойлголтын дагуу, АНУ-ын түр зогсоосон харилцан тэгш 24 хувийн татвар ногдуулах болон Хятадын талын авсан хариу арга хэмжээний хугацааг тодорхойлох ажлыг үргэлжлэн ахиулах болно гэжээ.
Орон нутгийн цагаар долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хятад, Америк хоёр талын эдийн засаг худалдааны төлөөлөгчид Стокгольмд эдийн засаг худалдааны шинэ ээлжийн хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Ли Чэнган хэвлэлийнхэнд хэлэхдээ, сүүлийн нэг өдөр хагасын хугацаанд Хятад Америк хоёр тал зургадугаар сарын 5-ны өдөр хоёр орны төрийн тэргүүн нарын утсаар хийсэн чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын үүргийг бүрэн гүйцэтгэж, харилцан сонирхож буй эдийн засаг, худалдааны чухал асуудлаар илэн далангүй, гүнзгий, бүтээлч солилцоо хийсэн гэжээ.
Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийн чухлыг хоёр тал бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж Ли Чэнган хэлэв. Хэлэлцээний үеэр Хятад Америк бие биенийхээ макро эдийн засгийн бодлогын талаар иж бүрэн, гүнзгий санал солилцож, Женевийн эдийн засаг худалдааны хэлэлцээнд хүрсэн нийтлэг ойлголт, Лондонгийн хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг эргэн санаж, түүндээ бүрэн нотолгоо дүгнэлт өгсөн байна.
Ли Чэнган хэлэхдээ, Хятад, Америкийн эдийн засаг худалдааны төлөөлөгчид үргэлжлэн нягт харилцаа холбоотой байж, эдийн засаг, худалдааны асуудлаар цаг тухайд нь санал бодлоо солилцож, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах болно гэжээ.
Сэтгэгдэл0