
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 31 /Yonhap/. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зах зээлээ нээсний хариуд АНУ-ын засаг захиргаа Өмнөд Солонгост ногдуулах татварын хувь хэмжээг 25 хувиас 15 хувь болгон бууруулахаар тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдлээ. Мөн хоёр долоо хоногийн дараа Цагаан ордонд Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой дээд хэмжээний уулзалт хийхээр болсон байна.
Баасан гаргаас өмнө хэлэлцээрийг эцэслэн байгуулахын тулд Өмнөд Солонгосын Сангийн сайд Ку Юн Чоль болон бусад өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа Д.Трамп Өмнөд Солонгостой байгуулахаар тохиролцсон хэлэлцээрийн талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлажээ. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд өндөр татварыг ногдуулж эхлэх байв.
“Бид Өмнөд Солонгосын бараанд 15 хувийн татвар ногдуулахаар тохиролцлоо. Америкийн бараанд татвар ногдуулахгүйгээр шийдвэрлэсэн” гэж тэрбээр “Truth Social” хуудсандаа бичжээ. “Бүрэн хэмжээний” худалдааны хэлэлцээрийн дагуу Өмнөд Солонгосоос АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Д.Трамп хэлсэн байна.
Тэрбээр Өмнөд Солонгосын тал АНУ-тай худалдаа хийхэд “бүрэн” нээлттэй байх болно гэдгийг тодотгоод, авто машин, ачааны машин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авна хэмээн мэдэгджээ. Энэхүү хэлэлцээрт АНУ-аас 100 тэрбум ам.долларын шингэрүүлсэн хий болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авах, хөрөнгө оруулалтын зорилгоор Өмнөд Солонгосоос их хэмжээний хөрөнгө оруулах тухай тусгасан гэж Д.Трамп хэллээ.
Ирэх хоёр долоо хоногийн дотор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Цагаан ордонд хоёр талын уулзалт хийхээр хүрэлцэн ирэх үед энэхүү шийдвэрийг зарлах ажээ. Энэ оны дөрөвдүгээр сард Д.Трамп Өмнөд Солонгосын бараанд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа олон сарын турш үргэлжилсэн хэлэлцээний дүнд дээрх хэлэлцээрийг байгуулахаар тохиролцжээ.
Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн хүчин чадал асар өндөр байгаагаас үүдэн Д.Трампын засаг захиргаа Америкийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарыг сэргээн босгохыг эрмэлзэж буй энэ үед Өмнөд Солонгос “Америкийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийг дахин агуу болгоё” гэх нэртэй томоохон хөрөнгө оруулалтын санаачилга зэргийг дэвшүүлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
анусыг дагаж давхиад Оросын эсрэг хоригт орж их л "мундаг" улсууд байсан япон,солонгос 2 "худалдааны татвар" нэрээр шулуулж,дээр нь хөрөнгө оруулалт нэрээр мөнгө нэмж өгөхөөр барахгүй үнэн хэрэгтээ өөрсдөө өөр улсуудтай хийх ашигтай наймаанаасаа татгалзаж хоригт орж байгаа юм бна даа,өөрсдөө машины үйлдвэртэй байж анусаас бензин их иддэг машин авнаа гэхээр манайх гаднаас бордоогоор бордсон гений өөрчлөлттэй мах авна гэдэгтэй л адил юмдаа
Эмээ уу,,,эргүү балай дебиль ээ,,,,