
ОТТАВА, 2025 оны долоодугаар сарын 31 /DW/. Канад улс ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Марк Карни лхагва гарагт мэдэгджээ.
Энэхүү мэдэгдэл нь Канадын засгийн газрын бодлого эрс өөрчлөгдсөнийг харуулж байна. Израил-Палестины мөргөлдөөнийг "хоёр улсын шийдлийн" дагуу шийдвэрлэх итгэл найдварыг хадгалах ёстой хэмээн М.Карни дээрх шийдвэрийг зөвтгөжээ. “Канад улс 2025 оны есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганаар Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байна” гэж М.Карни хэлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Франц, Их Британийн гаргасан шийдвэрийн дараа Канад улс энэхүү алхмыг хийлээ.
М.Карнигийн хэлснээр, “2026 онд ХАМАС-ын оролцоогүйгээр бүх нийтийн сонгууль явуулах, Палестиныг цэрэг зэвсэггүй болгох” тухай Палестины эрх баригчдын амлалтад үндэслэн Канад улс Палестиныг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа ажээ. Канад, АНУ, Их Британи, Европын Холбооноос ХАМАС бүлэглэлийг "террорист байгууллага" хэмээн зарласан байдаг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Путины Орос үгүй.Гэтэл хүн амынх нь 25% Муслим шашинтай.