Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний онц байдал зарлалаа. Энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Ирланд улс шатахууны онцгой татварыг тэглэлээ. Энэ нь үнийн өсөлтийн огцом дарамтыг бууруулж иргэдэд ирэх ачааллыг багасгахад чиглэж байна. Харин Словени улс шатахууныг иргэдэд хязгаартай олгож эхэллээ.
Хятад улсад шатахууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн учраас стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байна.
Өмнөд Солонгос улс шатахууны хэрэглээг багасгах үндэсний аян өрнүүлж улс орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриаллаа. Шри Ланк улс шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бөгөөд, ажлын 4 өдрийн горимд шилжиж Лхагва гарагийг амралтын өдөр болголоо. Бангладеш улс мөн шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бол Камбож улсад хийн түлшний хомсдол үүсэж, нийтийн тээвэр доголдож, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн байна.
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл3
Гахай хоншоорт данжаад, цагаан толгойт ждү хулгайч хоёр Орос үнээ нэмээгүй байхад Монголд түлшний үнээ нэмнэ гэж орлилдоод байна. Энэ хоёр хулгайч бензины дамын наймаачдаас авлигал авсан нь топорхой боллоо
Дизель олон улсын зах зээлийн үнээр аьч байгаа Тэхлээр нэмэгдэнэ
дизель нэмэх нэрийдлээр А92ын үнийг бас сэмхэн нэмэхээ гахай хоншоорт данжаад аль хэдийн тооцоолж үндэслэлээ бэлэн болгочихоод сууж байгаа.