БРЮССЕЛЬ, 2026 оны гуравдугаар сарын 25 /Еuronews/. Канадын алдарт дуучин Селин Дион энэ оны хоёрдугаар хагаст тайзнаа эргэн ирэхээр бэлтгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Парис хотын гудамжнуудад алдартай дуунуудынх нь тизер постерууд олноор тавигдсанаар Канадын супер од Селин Дион тайзнаа эргэн ирэхээ албан ёсоор зарлалаа. Өдгөө 57 настай тэрбээр булчин агшиж, чангардаг нэг төрлийн мэдрэлийн эмгэг буюу “Stiff Person Syndrome” туссанаас хойш дөрвөн жилийн дараа энэ оны сүүлчээр тайзнаа эргэн гарах гэж байгаа юм.
Франц хэлээр гардаг Канадын “La Presse” сонинд мэдээлснээр, Селин Дион ес, аравдугаар сард “Paris La Défense Arena” цэнгэлдэх хүрээлэнд долоо хоногт хоёр удаа тоглолт хийхээр бэлтгэж байгаа ажээ.
Хамгийн сүүлд тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Жерси муж улсын Ньюарк хотод хедлайнер уран бүтээлчийн хувиар тайзнаа гарчээ. Үүний дараахан түүний “Courage World Tour” аялан тоглолт “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор зогссон юм.
Одоогоор тэрбээр эдгээр мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна.
2022 онд Селин Дионд ховор, эдгэршгүй мэдрэлийн өвчин оношлогдсон бөгөөд уг эмгэг түүний дуулах чадварт нь нөлөөлсөн тул тэрбээр үлдсэн бүх аялан тоглолтоо цуцалсан юм. Тухайн үед тэрбээр мэдэгдэхдээ “Биеэ эдгээхийн тулд маш их хичээж байгаа, гэхдээ эрүүл саруул байсан ч аялан тоглолт хийх нь ихээхэн ачаалалтай байдаг” хэмээн хэлж байв.
Селин Дион өвчний эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар 2024 онд дэлгэцнээ гарсан “I Am: Céline Dion” баримтат кинонд өгүүлдэг.
2024 онд тэрбээр Парисын Олимпын наадмын нээлтийн ёслолыг Эдит Пиафын “Hymne à l’amour” дуугаар хаасан билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл2
Hairiin sylden dyygaar haasan ni ynen gehdee pranziin heblelyydeer men ch ikhe taamag bichej er ni Selen dion dahij dyylah yum uu hemeen bodogdohoor ynen hydal ni oldohgyi bicheh yum!!!!!ene medeelel ynen l baigaasai bilee dee,sayahan bas hamt yabj baisan hymyyseesee genethen alga bolchihson haana baigaa ni yl medeg geed bichchihsen baib.......medehgyi dee,dahij garbal tyynii sergelt ireh l baih.............hyn terlehten ygyileheer dyychin syy dee!!!!!!!!!!!!!!!!!!!
Бүх хүүхдийг саармаг хүйстэй болгохын төлөө тэмцдэг энэ шулам эмгэн шуналаасаа салаагүй бололтой Титаник бузар киног битгий үзээрэй Гол тоглргч эрэгтэй нь эйфштэйны арал дээр очиж жаахан охид хөвгүүдийг хүчинддэг Бага насны хүүхүүдийн цус ууж махыг нь идэж насаа уртасгах, үүрд мөнх мөнгө хөрөнгө алдар нэртэй байхыг хүсдэг махчин Титаник киноны дууг дуулсан энэ шулам жирийн хүйсээрээ төрсөн хүүхдүүдийг үзэн яддаг Титаникт дуулсан дуугаа үзэн яддаг, адгийн дуу, малуудад яг таарна гэж ярьдаг шүү Интернетэд ороод үзээрэй, ярианууд нь байгаа Энэ эмгэн шулам хувь хүнийхээ хувьд тэр дуулсан дуугаа үзэн ядаж болно Гэхдээ тэр кино тэр дуунд нь уярсан олон сая хүнийг хүндэтгээд муухай үгээр хүн ардыг доромжлохгүй байж болно биз дээ Барууны ертөнцөд энэ эмгэн шуламыг кармагаа эдэлж байна гэдэг дээ