Хэдхэн хоногийн өмнө Хятадын анхны далайн гармын боомтын жуулчдын олон улсын дамжин өнгөрөх бүсийн хувьд Шэньжэний Шэкөү хөлөг онгоцны гармыг албан ёсоор ашиглалтад орууллаа. Аргентин, Чили, Бразилын бизнес эрхлэгчид визгүй зорчих бодлогын дагуу хилээр ямар ч тамга бичиггүй нэвтэрлээ. Дамжин өнгөрөх үйл явцад 2.5 цаг зарцуулж байсныг одоо 30 минут болтол богиносгожээ. Ингэснээр Хятад улсын визгүй нэвтрүүлэх бодлого нь нисэх онгоцны буудлаас далайн гарам хүртэл хэрэгжин, гадаад дотоодын худалдаа эдийн засгийн “сүүлчийн нэг километр” зайг хүртэл хамарсан байна.
Энэ нь Хятад улс сүүлийн жилүүдэд визгүй нэвтрүүлэх ашиг шимээ өгч буйн цомхтгол юм. Өнгөрсөн таван жил буюу “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын засгийн газар визгүй нэвтрүүлэх бодлогуудаа улмаар боловсронгуй болгож, олон улсын солилцоо холбоог дэмжсээр ирлээ. Одоогийн байдлаар, Хятад улс 75 улс оронд ганц талаасаа визгүй эсвэл бүх талаар харилцан визгүй нэвтрүүлэх бодлого хэрэгжүүллээ. Визгүйгээр дамжин өнгөрүүлэх орон 55, хилээр нэвтрүүлэх боомт 60 болж нэмэгдсэн бөгөөд Хятадад байх цагийг сунгаад бүгд 240 цаг болгосон байна. Үүнээс гадна Хайнаньд визгүйгээр нэвтрэх, АСЕАН-ны орнуудын жуулчлалын групп визгүй нэвтрэх, хөлөг онгоц визгүй нэвтрэх зэрэг бүс нутагт зориулсан визгүй бодлогуудыг хэрэгжүүлж, гадаадын иргэдийн Хятад улсад аялан, бизнес эрхэлж, айлчлахад маш дөхөм үзүүлж байна.
Хилээр нэвтрүүлэх “Нэг цонхны үйлчилгээ”, хилээс гарах үед худалдан авалтын дараа даруй татварыг буцаах, гадаадын хүмүүсийн Хятад дахь ажил амьдралын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгөх зэрэг арга замаар Хятад улсад аялахад нь дөхөм үзүүлж байна.
Сүүлийн таван жил ялангуяа 2023 оны сүүлчээс Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогоо үргэлжлүүлэн сайжруулж, аялал жуулчлал, бизнес, дамжин өнгөрөх зэрэг төрөл бүрийн эрэлт хэрэгцээг хамруулж, гадаадад илүү нээлттэй байлгах Хятад улсын шийдвэр зоригийг харууллаа.
Визгүй нэвтрүүлэх бодлого нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг ахиулж, 2024 онд Хятадад аялсан гадаадын жуулчид давхацсан тоогоор 26 сая 940 мянга байсан нь 2023 оныхоос 96 хувиар нэмэгдсэн дүн юм.
Үүнээс гадна визгүй нэвтрүүлэх бодлого нь “худалдаа эдийн засгийн хөгжлийг хурдасгагч” үүрэг гүйцэтгэлээ. Энэ таван жилийн хугацаанд Импортын экспо, Хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо зэрэг томоохон үзэсгэлэн яармагийн арга хэмжээнд гадаадын бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүнээ саадгүй танилцуулах боломжтой байсан бөгөөд 2021-2024 оны хооронд Хятадад импортолсон гадаадын бараа бүтээгдэхүүн 7.4 их наяд юаньд хүрчээ.
Хүмүүсийн хэлхээ холбоо нэмэгдэхийн хирээр соёлын солилцоо, харилцан суралцах чадвар ч нэмэгдсээр байна.
Ням - 12 сарын 21,
2025

Сэтгэгдэл0