sonin.mn

Наймдугаар сарын 3-ны өдрийн 24:00 цагийн байдлаар онлайн платформуудын тоон мэдээллээс харахад, нэг өдрийн киноны тасалбарын борлуулалт 380 саяыг давсан байна. Энэ нь 2025 оны зуны амралтын хугацаанд буюу 6-8-р сарын хооронд Хятадын бүртгэгдсэн нэг өдрийн кино тасалбарын борлуулалтын шинэ дээд амжилтыг тогтоожээ.


Энэ оны зуны амралтын хугацаанд буюу 6-8-р сард Хятадын киноны тасалбарын борлуулалт болон урьдчилсан захиалгын нийт орлого 7 тэрбум юанийг давсан байна.




Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож буй онцгой жил юм. Энэ түүхэн ойг тохиолдуулан дайны сэдэвт олон ангит кино, жүжиг, хөгжим, бүжиг болон урлагийн бүтээлүүд ар араасаа гарч, үзэгчдийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, “731” нэртэй дайны түүхэн сэдэвт кино 9-р сарын 18-ны өдөр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох гэж байна.


Зуны амралтын хугацаанд дотоод, гадаадын 60 гаруй шинэлэг сэдэвтэй, баялаг агуулгатай кинонууд нээлтээ хийхээр зарлагджээ. Эдгээр кинонууд нь түүхэн, хүүхэлдэйн, шинжлэх ухааны уран зөгнөлт, тулаант зэрэг арав гаруй төрөл жанрыг хамарсан бөгөөд үзэгчдэд өргөн сонголт санал болгож байна.