sonin.mn

Хятад улс нь дэлхийд хамгийн олон хөрш оронтой улс бөгөөд хөрш орнуудтайгаа шинэ хэлбэрийн харилцааг бий болгож байна. Энэ нь хамтдаа энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнтэй, найрсаг харилцаатай дэлхий ертөнцийг бүтээн байгуулах гэсэн “Таван том үзэл баримтлал”-аар хамтдаа сайхан амьдрах явдал юм.




“Холын саднаас ойрын хөрш дээр” гэсэн Хятадын эртний үг байдаг. Сайн хөршүүд байнга харилцан айлчилж, бие биенээ дэмждэг шиг, Хятад улс өөрийн хөгжил дэвшил нь хөрш орнуудын энх тайван, хөгжил цэцэглэлттэй салшгүй холбоотой гэдгийг гүнээ ухамсарлаж байна. Хятад болон хөрш зэргэлдээ орнуудын ард түмний сайн сайхан амьдралыг баталгаажуулж, бүс нутагтаа илүү тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрахын тулд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хөрш орнуудтай хамтдаа энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнтэй, найрсаг харилцаатай дэлхий ертөнц байгуулах алсын харааг дэвшүүлсэн юм. Энэ нь:


Асуудлаа зөвшилцөн шийдвэрлэж, яриа хэлэлцээгээр зөрчлийг зохицуулж, хэрүүл маргаангүй дайн дажин үүсгэхгүй энх тайвны дэлхий ертөнц;


Онлайн залилан, халдварт өвчин, терроризм зэрэг аюул заналхийлэлтэй хамтран тэмцдэг амар тайван дэлхий ертөнц;


Илүү их бизнес хийж, илүү их орлого олох боломжтой, хөгжлийн ашгийг бүх хөршүүддээ ашигтай болгох чинээлэг дэлхий ертөнц;


Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хамтран шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллаж, хойч үедээ цэлмэг тэнгэр, цэнгэг устай үзэсгэлэнт дэлхий ертөнц;


Иргэдийн солилцоо, соёлын харилцан үйлчлэлтэй, харилцан санал солилцож, санал бодлоо солилцож болох найрсаг дэлхий ертөнцийг байгуулах зорилготой юм.




Том гүрэн хөрш орнуудтайгаа хэрхэн харилцах нь олон улсын харилцааны чухал асуудал бөгөөд тухайн улсын ертөнцийг үзэх үзэл, дэг журмын үзэл баримтлал, үнэт зүйлсийг тусгаж байдаг. Хятад улс хөрш зэргэлдээ оршдог улс орнуудыг дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэлд тавьж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад чухал ач холбогдол өгдөг. Зуун жилд тохиогоогүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж буй энэ цаг үед Хятадын эргэн тойрон дахь нөхцөл байдал болон дэлхийн өөрчлөлт хоорондоо гүнзгий уялдаатай байна. Саяхан болсон ХКН-ын Төв хорооны Хөрш орнуудын ажлын хурал дээр Ши Жиньпин дарга энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнтэй, найрсаг харилцаатай дэлхий ертөнцийг хамтдаа бүтээн байгуулах алсын харааг тодорхой дурдаж, сайн сайхан ирээдүйг хөрш орнуудтайгаа хамтдаа бий болгох зорилтыг онцлон тэмдэглэсэн. Энэхүү үзэл баримтлал нь хоосон уриа биш, харин Хятадын олон жилийн энх тайван хөгжлийн замналд тулгуурласан бөгөөд Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга, дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн тухай үзэл баримтлалуудтай уялдан, илүү нягт, ажил хэрэгч хамтын ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн ард түмэнд аз жаргалын хаалгыг нээж, хамтдаа илүү сайхан амьдрах боломжийг бий болгохыг зорьж байна.