sonin.mn

8-р сарын 5-ны үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, ТӨЗО байгуулагдсаны 60 жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтуудыг танилцуулав. ТӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жюньжэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулан хэлэхдээ, 60 жилийн туршид Төвөдийн эдийн засаг нийгмийн хөгжилд маш их ахиц дэвшил гарч, түүхэн ололт амжилтад хүрсэн гэв. 


ТӨЗО нийгмийн тогтвортой байдлыг ямагт улс төрийн тэргүүн чухал үүрэг зорилт болгож, аливаа үндэстнүүдийн ард олны аюулгүй байдлын талаарх сэтгэл ханамжийн түвшин үргэлжлэн 99%-иас давсан хэвээр байна. 


60 жилийн хөгжлийн түүхэн үйл явцад, ТӨЗО-ны ДНБ-ний хэмжээ эхний 100 тэрбум юаньд хүрэхийн тулд 50 жилийн хугацаа зарцуулж, хоёр дахь 100 тэрбум юаньд хүрэхэд зургаахан жил зарцуулсан байна.


2024 он гэхэд, ТӨЗО-ны ДНБ 276 тэрбум 500 сая юаньд хүрч, зэрэгцүүлэх үнээр тооцвол 1965 оны түвшнээс 155 дахин их байж, жилийн дундаж өсөлт 8.9 хувьд хүрэв. 


2024 он гэхэд орон нутгийн төсвийн орлого 27 тэрбум 700 сая юаньд хүрч, 1965 оны түвшнээс 1258 дахин их байж, жилийн дундаж өсөлт 12.9 хувьд хүрэв. 


2024 оны эцэс гэхэд, Төвөдийн нийт авто замын урт болон ашиглалтад буй төмөр замын уртын хэмжээ тусбүр 124 мянга 900 км ба 1359 км хүрч, олон улсын болон дотоодын 183 агаарын тээврийн маршруттай болов. 


Хөхнуур-Төвөд, Сычуань-Төвөд, Төвөдийн төв нутаг, Нгари гэсэн дөрвөн цахилгаан сүлжээг барьж дуусгаж, ашиглалтад оруулсан бөгөөд үндсэн цахилгаан сүлжээ нь бүх сянийг хамрав. 


Хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлыг үндсэнд нь шийдэж, засаг захиргааны бүх тосгоныг шилэн кабель, 4G сүлжээтэй болгов. 


Ядуурлаас ангижруулах хичээл тэмцэл бүрэн ялалт олж, Төвөд нь мянган жилийн турших туйлын ядуу байдлаас бүрэн ангижирч чадсан юм. 


Мөн боловсролыг нэн тэргүүнд тавьж, цэцэрлэгээс ахлах дунд сургууль хүртэлх 15 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсэн боловсролыг тэргүүлэн хэрэгжүүлэв. 


Уг бүс нь мөн экологийг нэн тэргүүнд чухалчилж, байгаль орчноо хамгаалах зарчмыг баримталж, Төвөдийн газар нутгийн 50 гаруй хувийг экологийн хамгаалалтын улаан шугамд оруулав. 


Төвөдийн агаарын чанар сайтай өдрүүдийн эзлэх хувь 99.7%-иас давсан бөгөөд Төвөд бол дэлхийн хамгийн сайн экологийн орчинтой бүс нутгийн нэгэн юм. 


Үндэстний бүс нутгийн өөртөө засах тогтолцоо тасралтгүй боловсронгуй болж, ардчилсан тогтолцоо тасралтгүй бэхжиж, бүх үндэстнүүдийн ард түмний төрийн үйл хэрэгт оролцох, хэлэлцэх эрх мэдэл хуулийн дагуу бүх талаар хамгаалагдав.