"Хоёр шинэ" гэдэг нь томоохон хэмжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөн хэрэглээний барааны худалдаанд хуучнаар шинийг солиход татаас олгохыг хэлнэ. Сүүлийн үеийн статистик тоо баримтаас харахад, энэ оны эхний хагаст "хоёр шинэ" санаачилгатай нягт холбоотой өргөн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт эрчимтэй өсчээ. 7-р сарын 25-ны байдлаар, барааны худалдаанд татаас олгох бодлого хэрэгжиж эхэлснээс хойш холбогдох бараа бүтээгдэхүүний нийт борлуулалт 3 их наяд юаниас давж, давхардсан тоогоор 430 сая гаруй хүн ашиг хүртжээ.
Том загварын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн нэр нөлөө нь улам бүр нэмэгдэж байгаа нь хуучнаар шинэ барааг сольж авахад татаас олгох хэрэглээнд бий болсон шинэ хандлага юм. холбогдох платформын тоон мэдээллээс харахад, энэ оны эхний хагаст сяний түвшний цахилгаан хэрэгслийн зах зээл хурдацтай шинэчлэгдэж, "ухаалаг" цахилгаан хэрэгсэл нь зах зээлийн борлуулалт сайтай зүйл болсон байна.
Энэ жил гэхэд арилжаа наймааг дэмжих зорилгоор 231 тэрбум юанийн хэт урт хугацаатай төрийн сангийн тусгай бондыг гурван багц болгон хуваарилсан юм. Орон нутгийн засаг захиргаа татаасыг цаг тухайд нь төлөхийн тулд уг бодлогын үйл явцыг тасралтгүй сайжруулж байна.
Ням - 12 сарын 21,
2025

Сэтгэгдэл0