sonin.mn

Хятад улс дэлхийн хамгийн том хурдны төмөр замын сүлжээ, хурдны авто замын сүлжээ, шуудангийн түргэн хүргэлтийн сүлжээг байгуулжээ. Хурдны төмөр замын "Найман босоо, найман хэвтээ" сүлжээний шугамын 81.5% нь ашиглалтад орсон бөгөөд нийт 48,000 км урттай энэхүү сүлжээ нь дэлхийн хурдны төмөр замын нийт уртын 70 гаруй хувийг эзэлж, Хятадын 500,000-аас дээш хүн амтай хотуудын 97 хувийг холбосон байна. Мөн нийт 191,000 км урт үндэсний 33 хурдны авто зам харилцан холбогдож, 200,000-аас дээш хүн амтай хотуудын 99 хувийг холбожээ.