Өнөөдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь Хятад Бразилийн харилцааны талаарх асуултад хариулахдаа, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, илүү шударга дэлхий болон илүү тогтвортой гарагийг цогцлоох хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг Хятад Бразил хоёр орон хамтдаа ахиулаад баялаг үр дүнд хүрлээ. Хятад, Бразилийн харилцан ашигтай, найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, хоёр орны орчин үеийн хөгжилд тус дөхөм үзүүлж, хөгжиж буй томоохон орнууд хамтдаа хөгжин дэвшиж, эв нэгтэйгээр хамтран ажиллах үлгэр жишээ болсон байна. Бразилийн талтай хамт байж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын стратегийн утга агуулгыг баяжуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл0