Хятадын Үндэсний статистикийн газрын 9-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, долдугаар сард дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх бодлого үргэлжлэн хэрэгжиж, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.1 хувиар буурч байснаа 0.4 хувиар өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийг эс тооцвол үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 0.8 хувиар өссөн нь гурван сар дараалан өсөж буй үзүүлэлт юм.
Статистик мэдээллээс харахад, долдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан бол хүнсний бус бүтээгдэхүүний үнэ 0.3 хувиар өссөн байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурсан бол үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өсжээ. 1-7-р саруудад хэрэглээний үнийн индекс дунджаар өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байна.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0