sonin.mn

Саяхан Филиппиний удирдагч Энэтхэгт айлчлах үеэр өгсөн ярилцлагадаа, хэрэв Хятад, Америк Тайваний асуудлаар өөр хоорондоо сөргөлдвөл Филиппин энэ асуудлыг ойшоохгүй байж чадахгүй гэж хэлсэн байна. Ийм байр суурь нь хүмүүсийг гайхшруулсан бөгөөд Филиппиний энэ үйлдэл "Нэг Хятад"-ын бодлогыг баримтлах амлалтаасаа зөрчиж байна. Энэ нь Хятад, Филиппиний харилцаа, цаашлаад бүс нутгийн аюулгүй байдалд хохирол учруулах нь дамжиггүй юм.


1975 оны 6-р сарын 9-нд Хятад Филиппин хоёр улс дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Филиппин "БНХАУ-ын Засгийн газар бол Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар” гэдгийг хүлээн зөвшөөрч, цорын ганц Хятад улс, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэсэн Хятадын засгийн газрын байр суурийг бүрэн ойлгож, хүндэтгэсэн юм. Энэхүү албан мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс хойш нэг сарын дотор Тайвань дахь бүх албан ёсны төлөөлөгчийн газраа эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. 2023 оны 1-р сард Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Хятадад айлчлах үеэр хамтарсан мэдэгдэл гаргаж, Филиппин "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон юм. Эдгээр хэлсэн үг, зурсан бичиг баримт нь хэвээр байгаа ч Филиппин амлалтаасаа буцаж байна. Үүний хариуд Хятад улс Филиппиний талтай төв чанга харьцаж байна.


Сүүлийн хоёр жилийн хугацаанд, Филиппиний засгийн газар Тайваний хоолойн асуудлаар удаа дараа хилээ давж, эрсдэлтэй арга хэмжээ авч байсныг гадаадынхан анхааралдаа авсаар байгаа. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард Филиппиний засгийн газар Тайваний эрх баригчидтай харилцах хязгаарлалтаа сулруулсан. Түүнчлэн Филиппиний Зэвсэгт хүчний штабын дарга генерал Браунер "Тайваний хоолойд гарч болзошгүй мөргөлдөөнийг зохицуулах арга хэмжээг төлөвлөж эхэлсэн" гэж хэлэх хүртэл... Эдгээр үйлдлүүд нь Филиппиний Тайваньд чиглэсэн консерватив бодлогод томоохон өөрчлөлт гарсныг харуулж байна гэж Washington Post сонин үзсэн байна.


Филиппиний засгийн газар яагаад Тайваний асуудлаар Хятадын язгуур ашиг сонирхлыг удаа дараа өдөөн дэвэргэж, сөргөлдөх болов ? Энэ нь нэг талаар Маркосын засгийн газар албан тушаалаа авсныхаа дараахан "Үндэсний аюулгүй байдлын бодлого 2023-2028"-ын шинэ хувилбарыг гаргаж, Тайвань Филиппиний арлууд газарзүйн хувьд ойрхон, түүнчлэн Тайваньд 150 мянга гаруй филиппин хүн амьдардаг, иймээс Тайваний хоолойд ямар нэгэн мөргөлдөөн гарвал Филиппинд нөлөөлөх нь дамжиггүй гэж үзсэнд байгаа. 


Нөгөө талаар, Филиппин Тайваний асуудлаар галаар тоглож байгаа нь "АНУ-д найдаж, Хятадыг хязгаарлах" гэсэн бас нэг илрэл юм. Сүүлийн жилүүдэд АНУ Тайванийг Хятадыг дарангуйлах хүчин чармайлтынхаа гол гар хөл гэж үзэх болсон. Филиппин ч АНУ-ын стратегийн төлөвлөлтөд онцгой байр суурь эзэлдэг гэж үзэх болжээ. Цаашилбал, Маркос улс төрийн хүчээ бэхжүүлэхийн тулд АНУ-ыг түшиж, түүний удирдлага дор цэрэг арми, аюулгүй байдал, эдийн засгийн талаар АНУ-д ихээхэн найдаж байв. Үүний үр дүнд түүний Тайванийн бодлогын байр суурь нь "хамгаалалтын мөнгө" болж, АНУ-д өргөх бэлэг болсон юм.


Энэ онд Хятад Филиппин хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд хоёр улс Японы милитаризмын эсрэг тэмцсэн түүхэн дурсамжаас ашиг тус хүртэж ирсэн. Олон улсын байдал гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөлтийг туулж, Өмнөд тэнгисийн маргаантай холбоотой асуудлыг туулж байгаа хэдий ч хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой чиглэлд хөгжиж байна. Энэ нь хоёр орон хоёр талын харилцааны "доод шугам"-ыг тууштай баримталж, Филиппин нэг Хятадын бодлогын амлалтаа тууштай баримталж байгаатай холбоотой юм.


Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм болсон Тайваний асуудал нь Хятад Филиппиний хоорондын асуудал биш байх ёстой бөгөөд байх ч ёсгүй юм. Иймээс нэг Хятадын зарчим, Хятад Филиппиний дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдлийн үзэл санааг тууштай баримталж, үг яриа үйлдэлдээ болгоомжтой хандаж, галаар тоглохгүй байхыг зөвлөж байна.