8-р сарын 8-ны өдрийн 17:00 цагт өдөр тутмын хэрэгцээний бараа, автомашины эд анги ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг Хоргос өртөөнөөс Германы Гамбург хотыг чиглэн хөдөллөө. Ийнхүү энэ жил Хоргос төмөр замын боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн ачааны галт тэрэгний тоо албан ёсоор 6000-ыг давж, өнгөрсөн оныхоос 46 хоногоор ахиж, түүхэн дээд амжилт тогтоосон байна.
Шиньжяны Төмөр замын газар үйл ажиллагааны төлөвлөлтийн удирдлагыг эрчимжүүлснээр боомтын импортын ачаа нэвтрүүлэх хугацааг 2-3 хоног байсныг 16 цаг хүртэл богиносгожээ. Мөн хилээр орж гарах Хятад-Европын ачааны галт тэргийн бараа тээвэрлэх хугацааг дунджаар хоёр цагийн дотор барьж, тээврийн хэрэгслийн эргэлтийн үр ашгийг 20 гаруй хувиар дээшлүүлсэн байна. Өдөрт дунджаар Хятад-Европын (Төв Ази) 27 ачааны галт тэрэг дамжин өнгөрч, олон улсын нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой ажиллагааг үр дүнтэй хангаж байна.
Өнөөдрийн байдлаар Хоргос төмөр замын боомтоор Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 48 мянган ачааны галт тэрэг зорчиж, 89 чиглэлээр хилийн чанадах 18 улс, 46 хот, бүс нутагтай холбогдож байна.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0