8-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын зам тээвэр, цахилгаан эрчим хүчний салбараас мэдээлснээр, тус улсын Ганьсү мужийн Ланьжөү хотын Юйжүн сяний үер усны гамшигт өртсөн бүх замуудыг нээж, гамшигт нэрвэгдсэн оршин суугчдын цахилгааныг сэргээсэн байна.
Өнөөгийн байдлаар, тээврийн салбарууд экскаватор, ачигч, автосамосвал зэрэг 200 гаруй том оврын техник хэрэгсэл, давхацсан тоогоор 700 гаруй ажилтныг аврх ажиллагаанд оролцуулсан байна.
8-р сарын 7-8-ны хооронд Ганьсу мужийн Ланьжөү хотын Юйжүн сянь зэрэг газрууд үргэлжилсэн аадар борооны улмаас үерийн гамшигт өртжээ. 9-ний өдрийн 12:00 цагийн байдлаар, уг нутагт 13 хүн амиа алдаж, 30 хүн сураггүй алга болсон юм.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0