8-р сарын 11-нд Хятадын Автомашины аж үйлдвэрийн холбооноос мэдээлснээр, Хятад улсын хуучнаар шинийг солих бодлого үр дүнгээ өгч, шинэ загварын автомашин олноор гарч, автомашины зах зээл тогтвортой өссөөр байгаа гэнэ. Энэ оны 1-ээс 7-р сард автомашины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр оронтой тоогоор өссөн байна.
Мөн 1-р сараас 7-р сар хүртэл автомашины үйлдвэрлэл, борлуулалт 18.235 сая болон 18.269 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 12.7 хувь ба 12 хувиар тус тус өссөн байна. Үүнээс цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалт тус бүр 8.232 сая болон 8.22 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 39.2 хувь болон 38.5 хувиар тус тус өсжээ. Цахилгаан автомашины борлуулалт нийт автомашины борлуулалтын 45 хувийг эзэлж байгаа аж.
Г.Бямба
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0