Энэхүү судалгааг томоохон хөгжилтэй орнууд болон “дэлхийн өмнөд бүс”-ийн улс орнуудын дунд явуулсан бөгөөд судалгаанд оролцогчид нь 18 ба түүнээс дээш насны жирийн иргэд байжээ. Судалгааг цахим хэлбэрээр түүвэр мэдээллийн сангийн хамт явуулсан бөгөөд үндсэн дүгнэлт нь дараах байдалтай байна.
Дэлхийн уур амьсгал хийгээд экологийн засаглалд оруулсан Хятад улсын хувь нэмрийн тухай
Дэлхийн судалгаанд оролцогчдын 76.7% нь Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг үр дүнтэй хянаж чадсан гэж үзэв. Дэлхийн судалгаанд оролцогчдын 79.9% нь Хятад улс эрчим хүч хэмнэх, ялгаруулалтыг бууруулах чиглэлээр бусад улс орнуудад ашигтай жишиг болж байгааг баталсан байна. Дэлхийн судалгаанд оролцогчдын 75.5% нь Хятад улс эрчим хүчний шинэ бүтээгдэхүүн экспортолсноор, түнш орнуудын ногоон шилжилтийг үр дүнтэй хурдасгасан гэдэгт санал нэг байна.
Хятад улс экологийн засаглалын туршлагаа олон улсын хэмжээнд сурталчилж байгааг “дэлхийн өмнөд бүс”-ийн орнуудын судалгаанд оролцогчид өндрөөр үнэлж байгаа бөгөөд ялангуяа Африк, Өмнөд Америкийн судалгаанд оролцогчдын хүлээн зөвшөөрсөн түвшин дунджаас хамаагүй өндөр байгааг харуулсан байна. Африкийн судалгаанд хамрагдагсдын 82.5% болон Өмнөд Америкийн судалгаанд хамрагдагсдын 77.4% нь хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд Хятад улс идэвхтэй дэмжлэг үзүүлж байгааг баталсан байна. Африкийн судалгаанд хамрагдагсдын 80.9% болон Өмнөд Америкийн судалгаанд хамрагдагсдын 75% нь Хятад улс цөлжилттэй тэмцэх туршлага болон технологио хөгжиж буй орнуудтай идэвхтэй хуваалцаж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Судалгаанд хамрагдсан Африкийн иргэдийн 93.4% болон Өмнөд Америкийн иргэдийн 91.4% нь Хятад улс цөлжилттэй тэмцэх цэвэр эрчим хүчний байгууламжийг дэмжснээр, дэлхий дахинд үнэ цэнэтэй туршлага болсон гэж үзсэн байна.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0