sonin.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнгөрсөн Баасан гарагт сэтгэл санаа нь тогтворгүй болсон бололтой, нийгмийн сүлжээнд "Хүүшээ… хаха

УИХ-ын гишүүн гишүүн л гээд хуцацгаах🤪 Тэрийг чинь болоод 1 л жил болж бн. Тэрнээс чинь түрүүлээд хүн болж төрөөд 40н жил болж байна!

Энэ ажил миний амь заяа, та нарын боддог оройн дээд оргил биш тул өгч байгаад та нартай алалцаж болж бн шүү ёстой!!!

Гишүүн гээд лаларуудад доромжлуулаад хуцуулаад суудаг нь би биш!

Ёстой торохгүй өгч чадна. Та нар тэгээд эрхэм дээдсүүддээ хуу шаалгаад үеийн үеэрээ өр шир өтөнд баригдаад байж байхдаа яаг таарсан түмэн гэдгээ үзэцгээ! 

Чуулган эхлэхэд өгөмз!!!" хэмээн бичиж, УИХ-ын гишүүнээс татгалзах болсоноо зарласан билээ.



Гэвч амралтын өдрүүдэд сэтгэл санаа нь тогтворжиж, бодол нь өөрчлөгдсөн бололтой.


Нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүнээс татгалзах бодолгүй байгаагаа илэрхийлж, "Цөөнгүй хүмүүсийн сэтгэхүй ийм улаар байхад дээр дооргүй ямар байх нь ойлгомжтой! 

Жинхэнэ худал хулгайтай тэмцэх зориг 0, харин хий хардаж харааж суух дуртай. 

Экс Ерөнхий Сайд Оюун-Эрдэнийг хамгаалж үг хэлсэн бүхэн 2 тэрбум авсан гэнээ зайлууллдаа… 2 тэрбум бүү хэл хамгаалаад өг гэж 2 үг ч аваагүй юмаа зайлуул!!!

За тэгээд гишүүнээ өгөөд дараагийн хүнтэйгээ бог бодоор УИХ-ын гишүүний суудлыг наймаалцах юм гэнээ🥴

Үнэхээр гурай цаашаа😰

Аргагүйээ хөөрхий нэгэнт сэтгэлгээ нь ядуу бол ахуйгаараа ч ядуу байх нь гарцаагүй. Тиймээс сэтгэлгээгээр баялаг, зүтгэлээр баялаг өөрсдөө босгож бүтээж чаддаг бусдыг яахин гадарлах билээ зайлуул! 

Сэтгэж зүтгэж чадвал 2 тэрбум чинь ердөө л үнэн шударгаар зүтгээд бардам олж болдог дүн шүү дээ. Заавал төр түмний боломжоос хулгайлахгүйгээр баяжих мянган арга зам байна шүү дээ! 

Жич: гурайчуудыг баярлуулах арай л болоогүй байна! Бог бод ч гэх шиг эвий эвий…" гэж нийгмийн сүлжээнд бичжээ.


Э.Солонго