
Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захаровагийн Украины хямралын талаарх тайлбарыг товчлон хүргэж байна.
Киевийн дэглэм манай улсын ард иргэдийн эсрэг алан хядах үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт (8-р сарын 1-7-ны хооронд) ОХУ-ын 145 энгийн номхон иргэн дайсны нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас хохирсон. Амиа алдсан 18 хүний нэг нь хүүхэд, шархадсан 127 хүний долоо нь насанд хүрээгүй хүүхэд байв.
• Украины зэвсэгт хүчнийг Барууны зэвсгээр хангах ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ бүх хөрөнгө оруулалт нь Европын татвар төлөгчдийн мөнгөний утгагүй зарцуулалт юм. Тэдний мөнгийг байлдааны бүс рүү нийлүүлж богино хугацаанд устгагддаг, эсвэл дайны олз болдог зэр зэвсэг болгож байна. Үүний зэрэгцээ хэрэв шууд зориулалтаар нь ашиглаж байгаа бол энэ нь энгийн номхон иргэдийг хөнөөж байна.
• Киевийн дэглэм фронтод өөрийн иргэдийг ч устгасаар байна. 7-р сарын 29-нд Зеленский 60-аас дээш насны бүх хүнийг гэрээгээр цэрэгт алба хаахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурлаа.
• Украинд цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэдийн 90 хувь нь өөрийн ухамсраар цэрэгт алба хаах шийдвэр гаргасан, харин гудамжинд явсан эрчүүдийг хүчээр ачин, албадан цэрэгт явуулсан тухай дуулиан шуугиан нь ердөө 5–10 хувьд л хамаатай хэмээн Украины Батлан хамгаалахын сайд Шмыгаль мэдэгдэж тайлбар хийсэн нь үнэмшил багатай байна.
• Үнэн хэрэгтээ Украины цахим эх сурвалжууд иргэдийн олонх нь ямар сонголт хийж буйг баталж байна. Дээд Радын депутат Скороходын хэлснээр Украины зэвсэгт хүчнээс оргон зайлсан цэргийн тоо 400 мянгад хүрээд байгаа аж.
• Мөн цэрэгт дайчлагдаж болзошгүй хүмүүс Украйны Цэрэг бүртгэлийн төвийн ажилтнуудад газар дээр нь хахууль болгон өгөх зорилгоор их хэмжээний мөнгө ($300 буюу түүнээс дээш) авч явдаг тухай нотлох баримт олон бий. Илүү чинээлэг украинчууд 5–7 мянган доллараар хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуу гэсэн үнэмлэх гаргуулан авч байна.
• Украин цэргийн олзлогдогсод Зэвсэгт хүчинд алба хааж эхэлсэн цагаасаа л нуувч, бэхлэлтэд амиа алдахгүйн тулд, Украйны цэргийн хулчгар дарга нарын бууны тулгалттай тушаалаар фронтын тэргүүн шугам руу амиа золиослосон довтолгоонд орохгүйн тулд Оросын цэргүүдэд олзлогдох мөчийг л хүлээдэг гэж нотлон ярьж байна.
• Үүний зэрэгцээ Киевийн дэглэм өнөөдрийг хүртэл олзлогдсон 1000 цэргийг хүлээн авахаас татгалзаж байгаагаас болж олзны цэргүүдийг солилцох үйл ажиллагааны хоёр дахь шат гацаж, гурав дахь шат эхлэх боломжгүйд хүрчээ. Аймшигт түүх. Энэ нь давхар стандарт гэхээсээ ёс суртахуунгүй явдал юм.
• Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) байнгын үйл ажиллагаатай шийдвэр гаргах байгууллагууд байгуулагдсанаас хойш Зеленскийн утга учиргүй, хоосон ярьсан видео бичлэгийг үзэж сонсож хуучирсан «механизм»-уудыг сэргээх гэж оролдохын оронд тус байгууллагын гишүүн орнууд Украины Зэвсэгт хүчнийхэн Оросын энгийн номхон иргэд, цэргийн олзлогдогстой хэрхэн харгис хэрцгий хандаж байгаа баримтуудтай танилцах хэрэгтэй. Эдгээр баримт нь Оросын Гадаад хэргийн яамны улирал бүрийн тайланд " Киевийн Дэглэмийн Гэмт Хэргүүд" нэртэйгээр нийтлэгддэг.
Дээр дурдсан баримтууд нь Украин дахь нацизмыг устгаж, тус улсыг зэвсэггүйжүүлэх, түүний нутаг дэвсгэрээс гарах аюул заналхийллийг арилгах тусгай цэргийн ажиллагаа цаг үеэ олсон гэдгийг баталж байна. Оросын удирдлагын нэг бус удаа мэдэгдсэнчлэн, энэхүү ажиллагааны бүх зорилгууд заавал биеллээ олох болно.
Сэтгэгдэл6
өөрсдийгөө хэлээд байгаам биш үү кк
Гях,,,гяхх,,,гяхх,,,энэ алкашка,,,,бүүүррр,,,,архиндаа живжээ,,,,димитри алкогольевч медведьев бүр эмчилгээнд шаацан юм байхдаа,,,,сураггүй алга боллоо шүү,,,
Бөгспутины 3 хоногын цэргийн тусгай ажилгаагаар,,,,энгийн оросууд нь үхээд байдаг мөн хачин юм болжийнээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,”””потер нет”” л гээд,,,, цоглог шаадагсан,,,
“””Дайн эхлүүлсэн газарлуугаа буцдаг”””аа,,,гэж үнэн үг юмшүүдээ,,,сонгодог орос алкашка минь ээ,,,,
Сэтгэц нь эрүүл хүмүүсүү дайны дараа юу гэж хэлж амьдрах бол хүчээр хийж бсн гэж шаах бхдаа
iim baai yumnuudiin gar huluud boljee SONIN.MN . FASHIST OROSIIN IIM YUMIIG SONINDOO TAVIJ BAIDAG