
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 18 /Kazinform/. АНУ, Украины төрийн тэргүүн нарын уулзалт Астанагийн цагаар 22:15 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 01:15 цагт/ эхэлж, бүтэн цаг үргэлжилнэ гэж Kazinform агентлаг мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлын хуваарийг нийтэлдэг Roll Call-д бичсэнээр, Д.Трамп, В.Зеленский нарын уулзалтын дараа Цагаан ордны тэргүүн ба Европын улсуудын төрийн тэргүүн нар оролцсон олон талт уулзалт Астанагийн цагаар 00:00 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 03:00/ эхлэх ажээ.
В.Зеленский хэдийнэ Вашингтонд ирчихээд байгаа бол Трамптай хийх түүний уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар оролцоно. “Маргааш Цагаан ордны хувьд маш чухал өдөр болно. Нэг дор Европын ийм олон удирдагчид хэзээ ч цуглаж байгаагүй. Тэднийг хүлээн авах нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Өчигдөр буюу 17-нд В.Зеленский, Европын Комиссын тэргүүн, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Европын зарим улсын төрийн тэргүүн нар оролцсон онлайн бага хурал болсон юм. Хуралд оролцогчид дайн дууссаны дараа Украинд “аюулгүй байдлыг хангах хүчнийг” байрлуулах, тус улсын агаарын ба тэнгисийн орон зайг хамгаалах, зэвсэгт хүчнийг нь сэргээн шинэчлэхэд бэлэн гэдгээ нотолсон байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл4
Вашингтонд очсон Евро фашист нацист гоомоо ацнууд Трамп руу давшлан - Бид нар яах юм? гэсэн чинь Трамп - Би та нарыг хоолонд оруулж байна, болоо юм биш үү!? Ха ха ха ха ха
Сая Путин Аляскт онгоцноосоо буухын өмнөхөн 3 Америк цэрэг онгоцны шатанд улаан хивс тулгаж тавихдаа зориуд хуниралдуулж хүн бүдэрхээр болгож орхисон байна! Хэрвээ Путин тэнд бүдэрч унасан бол маш том хэмжээний доромжлол болгохоор зориуд бэлдэж байж, ккк. Хэдэн жилийн өмнө Туркэд болсон нэг уулзалт дээр Туркийн ерөнхийлөгч Эрдоган өөр хүнтэй ярьж байгаа царайлан зориуд Путины суух гэж байсан сандалыг байн байн татаж байсан бичлэг байдаг! Гэхдээ Путин иймэрхүш явган ядарсан залинд хэзээ ч автдаггүй мэдрэмжтэй хүн! Харин Байден Трамп хичнээн ч удаа онгоцныхоо шатанд бүдэрч унав даа! Ккк
kkk
Трамп ах Путиний даалгаврыг биелүүлнэ, харж л байгаарай