
ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Эрчим хүчний салбартай холбоотой завхрал, албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг илчлэх гэж, шударга харилцааг хүсч өнөөдөр мэдэгдэл хийж байна. ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг гэдэг хүнтэй холбоотой мөнгө угаасан, мөн хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан асуудлуудыг хөндөж байна. Дорнод аймагт баригдсан "Элит тауэр" гэж орон сууцны 300 орчим оршин суугч иргэдийн эрх ашиг Ү.Төмөрхуяг гэж хүнээс болж хөндөгдөөд байгааг мэдэгдэж байна.
Ү.Төмөрхуяг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, татвараас зайлсхийсэн 1,2 тэрбум төгрөгийг минийх юмаа гэдэг зүйлийг өөрийн амаараа ярьж, оршин суугчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулахгүй гацаагаад байгаа.
Тухайн барилгыг барьсан компанитай маргаан үүсгэсний улмаас оршин суугчид нь хохирч, хүүхдүүд нь ч харьяалал бүртгэгдээгүйн улмаас сургуульд суралцаж чадахгүй болох хүнд нөхцөлд Ү.Төмөрхуяг иргэдийг түлхэн оруулсан.
Энэ яригдаад байгаа 1,2 тэрбум төгрөг нь ямар учиртай мөнгө вэ? гэхээр Тажү гэдэг хүнд 2012 онд зээлүүлсэн гэх боловч дараа нь туханй барилга баригдсан газарт хөрөнгө оруулсан гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Үүнээс болж барилга баригдсан компанитай маргаан үүсгэж, ийм асуудал үүсгэсэн байгаа юм. За тэгвэл 1,2 тэрбум төгрөг үнэхээр Ү.Төмөрхуяг гэдэг хүний мөн үү? Хэрэв мөн бол энэ хүн эрүүгийн хариуцлага хүлээх болчихож байгаа юм.
Яагаад гэвэл энэ мөнгөө ХОМ-д мэдүүлээгүй, нуун дарагдуулсан хөрөнгө болно. Тийм учраас энэ Ү.Төмөрхуяг гэж хүн зайлшгүй эрүүгийн хариуцлага хүлээх болж байгаа юм.
Тийм учраас Б.Чойжилсүрэн сайд, Г.Занданшатар сайд нарт хандаж төрийн албан хаагчийн ёсзүй, нэр хүндийг сахиулах ажлаа энэ хүнээс эхлээчээ гэж хэлмээр байна. Яагаад гэвэл мөнгийг маш өндөр хүүтэй ззээлүүлдэг, мөнгө угаах үйл ажиллагаа хийдэг, орлогоо нуун дарагдуулсан гэх олон асуудлууд байна.
Эхнэртэйгээ хамт ёс бус зүйл олон хийж явдаг нь баримтуудаар тогтоогддог. Тийм учраас энэ Ү.Төмөрхуягт төрийн албан хаагчийн ёсзүй болон, нийслэл Улаанбаатар хотын тулган дээр сандайлаад суух эрх байхгүй гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлж өгнө үү! " гэв.
М.Чой
Сэтгэгдэл6
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!
Үнэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд шүүх үнэн эсэхийг тогтооно биз. Төрийн албанд ажиллах ёс зүйгүй байгаа учраас сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлвөл болно. Тэр байрны хохирогч хэмээх хүмүүсийн тухайд зарим зүйл нь хэт давсалсан байж мэднэ. Хөдөө орон нутагт хүүхэд сургуульд сурахад нэг их хүндрэл үзүүлэхгүй байгаа даа. Төмөрхуяаг өөрийн хүсэлтээр ажлаа өгвөл их зүгээр байхаа.
100 тэрбум лав бий. Хэмжээгүй их баяжсан даа. Дааж чадах болуу?
60 НАСТАЙ ХЯТАД ӨВГӨН 20 ГАРУЙ НАСНЫ ОХИНТОЙ СУУЖ, ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ БАЙНА --------------------- 2024 онд 500 гаруй хятад иргэн монгол хүнтэй суусан байна гэх мэдээ хэвлэлд нийтлэгджээ. Гэвч энэ нь зөвхөн гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хятад иргэдийн тоо болов уу. Харин бодит амьдрал дээр байдал огт өөр байна. Монгол хүүхэнтэй хамтран амьдардаг буюу монгол эхнэртэй хятадын тоо аль хэдийн 10 мянга давсан гэх мэдээллийг учир мэдэх хүмүүс өгч байна. Тэр ч бүү хэл, 60 гарсан хятад өвгөн 20 орчим настай охинтой гэрлэж хүүхэдтэй болсон тухай мэдээллийг иргэд өгч байна. 2024 оны бүртгэлээр Монголд илээр БНХАУ-ын 13000 гаруй иргэн амьдарч байна. Мэдээж тэдний ихэнх нь эрчүүд бөгөөд Монголын эдийн засгийн гол салбарууд, ялангуяа алт, ноолуур, барилга, махны салбарыг атгасан хятадууд аж. Монголд ирж буй БНХАУ-ын иргэдийн зорилго нь зөвхөн бизнес хийх биш, бас монгол хүүхэнтэй сууж шинэ нутагт суурьших бөгөөд тэд ихэнхдээ зорилгодоо хүрдэг аж
Хуулийг чангалж хятадуудаас хуулийн дагуу бизнесийг нь хориглох хэрэгтэй болж байна. Эдийн засаг нэртэй луйварт хууртагдахгүй гэж хууль гаргаад хятадуудыг монголд бизнес хийхийг хориглох цаг болсон. Гаалийн татвараар хятадаас бараа оруулахыг хориглох цаг болжээ.
10 авгай ч тэжээж чадаж байгааг яарав? Монгол залуус нэгийгээ тэжээж чадахгүй байна.