Өчигдөр зохион байгуулагдсан 2025 оны Хятадын үндэсний экологийн өдрийн гол арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид байр сууриа илэрхийлэхдээ, “Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ” хэмээх үзэл баримтлал нь зөвхөн Хятад улсынх биш, харин дэлхий нийтийнх бөгөөд дэлхий дахинд тулгамдсан экологийн асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг урагшлуулахад Хятадын ухаан, шийдлийг нэмэрлэж буйг онцоллоо.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Их Британийн салбарын гүйцэтгэх захирал Таня Стил: Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ" хэмээх үзэл баримтлал нь эдийн засгийн хөгжлийг хүрээлэн буй орчныг золиослон бус, харин байгальтай зохицон урагшлуулахыг уриалдаг. Энэ үзэл санаа зөвхөн Хятадад төдийгүй дэлхий нийтэд чухал санаа оноо өгч байна. Хятад улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн менежмент болон биологийн олон янз байдлыг хамгаалах салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь Хятадын экологийн шийдвэртэй бодлогыг харуулж, дэлхийн ногоон шилжилтэд бодит хувь нэмэр оруулж байна.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Хятадад суугаа түр хамаарагч Ван Чянь: Сүүлийн жилүүдэд Хятад улс тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, ногоон тээвэр, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт бодитой, томоохон амжилт гаргалаа. Хятад улс байгалиа хамгаалж, хөгжлөө зэрэгцүүлэн урагшлуулж болох замыг олж чадсан бөгөөд энэ туршлага нь бусад олон оронд жишиг болохуйц юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Эрик Солхайм: Арван жилийн өмнө "хамгийн шилдэг ногоон туршлагыг хаанаас суралцах вэ?" гэж надаас асуусан бол би Брюссель, Берлин эсвэл Парисыг санал болгох байсан. Харин өнөөдөр би Бээжин, Ханчжөү эсвэл Шэньжэньд очихыг зөвлөнө. Учир нь Хятад улс бүх төрлийн ногоон технологийн тэргүүлэгч болсон. Тиймээс Ши Жиньпиний дэвшүүлсэн "Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ" хэмээх үзэл бол жинхэнэ хувьсгалт сэтгэлгээ юм.
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл0