sonin.mn

"Хятад эдийн эдийн засаг тогтвортой өсөж, зах зээлийн боломжууд өргөжсөөр байна. Үнэхээр боломжоор дүүрэн газар юм." 15-нд Хятад улс 7-р сарын эдийн засгийн тайланг гаргасны дараахан Германы Refine эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн менежер Marcus Bower сурвалжлагчид хэлж байлаа. Дөнгөж өмнөх өдөр нь Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын спортын наадам болж, Хятадын эдийн засгийн эрч хүчний тод жишээ болжээ.




Нэг талаар, Хятад улсын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой явагдаж байна. Жишээ нь 1-ээс 7-р сард Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнө оны мөн үеэс 1.6% -иар өсөж, үндэсний үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 5.9% -иар өссөн бол үндэсний хэрэглээний үнэ 7-р сард өмнөх онтой ижил түвшинд байв. Нөгөө талаар олон үзүүлэлт түргэн өсөх шинж тэмдгийг харуулж, өсөлтийн эрч хүч хуримтлагдсаар байна. Жишээлбэл, 1-ээс 7-р сарын байдлаар, цахим худалдааны жижиглэнгийн борлуулалтын хэмжээ оны дээд хагасаас 0.3 нэгжээр өндөр байв.


Гадаад орчин эрс өөрчлөлттэй байгаа нөхцөлд ч Хятадын гадаад худалдааны гүйцэтгэл эерэг өсөлтөө хадгалжээ. Эхний долоон сарын байдлаар бараа бүтээгдэхүүний импорт, экспорт өмнөх оны мөн үеийнхээс 3.5%-иар, 7-р сарын импорт өмнөх оны мөн үеийнхээс 4.8%-иар өссөн нь хоёр сар дараалан өссөн үзүүлэлт юм. Ялангуяа АНУ дэлхийн “тарифын дайн” эхлүүлсэн байдалд Хятад улс харин гадаадад үүд хаалгаа нээсээр байна. Саяхан Хятад улс Бразилийн 183 кофе экспортлогч компанид таван жилийн борлуулалтын лиценз олгосныг Ройтерс агентлаг "Энэ бол тарифын улмаас бухимдсан Бразилийн кофе экспортлогчдын хувьд сайн мэдээ" гэж тэмдэглэв.




Энэ он гарснаас хойш Хятад улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих макро эдийн засгийн илүү идэвхтэй бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, томоохон хэмжээний тоног төхөөрөмж солих бодлого хэрэгжүүлснээр тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9%-иар өссөн байна. Ялангуяа 7-р сараас хойш Хятад улс дотоодын нэгдмэл зах зээлийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, үйлдвэрлэлийн хүчин зүйл, нөөц баялгийг илүү өргөн хүрээнд тогтвортой гүйлгээтэй болгож, үр ашигтай хуваарилахад тус дөхөм үзүүлэв.


Хэрэглэгчийн талаас авч үзвэл, 1-7-р сард Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8%-иар өссөн бол үйлчилгээний жижиглэнгийн худалдаа 5.2%-иар нэмэгдсэн нь үйлчилгээний хэрэглээ өсөлтийн шинэ цэг болж байгааг харуулж байна. Их Британийн Стандарт Чартеред банкны төлөөлөгч сурвалжлагчид хэлэхдээ, Хятадын үйлчилгээний салбар гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлэхийн хэрээр тус банк Хятад дахь хөрөнгө оруулалт, үйл ажиллагаагаа улмаар өргөтгөх болно. 7-р сарын сүүлээр тус банк Ханжөү хотод хувийн баялгийн менежментийн тэргүүлэх төвөө албан ёсоор нээж, Хятад дахь оролцоогоо улам гүнзгийрүүлэв.




Долдугаар сард өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж ахуйн нэгжийн нэмүү өртгийн өсөлтөөс 3.6 нэгжээр илүү байна. Энэ жил хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, янз бүрийн салбарт асар их бүтээмжийг бий болгож байна. Одоогоор Хятадын хиймэл оюун ухааны патент дэлхийн нийт патентын 60%-ийг эзэлж байна.


Хятадын эдийн засгийн сайн үзүүлэлтэд үндэслэн, Олон улсын валютын сан саяхан Хятадын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4.8 хувьд хүргэж, энэ зохицуулалтыг голчлон дотоодын эрэлт хэрэгцээ, экспорт, инноваци нөлөөлсөн гэж мэдэгдэв.


Саяхан Хятад, Америк "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний Стокгольмын хамтарсан мэдэгдэл" нийтэлж, түр зогсоосон холбогдох татвар болон сөрөг арга хэмжээг 90 хоногоор сунгаж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг баталгаажуулахад нааштай хүлээлт үүсгэсэн байна. 


н.Урьхан