sonin.mn

НЕЙПИДО, 2025 оны наймдугаар сарын 19 /NHK/. Мьянмарын бүх нийтийн сонгууль ирэх 12 дугаар сарын сүүлчээр эхэлнэ гэж тус улсын сонгуулийн хорооноос мэдэгджээ. 

Холбооны сонгуулийн хорооноос мэдэгдсэнээр, “олон намын оролцоотой ардчилсан” сонгууль 12 дугаар сарын 28-нд эхлэх ажээ.




Мьянмарт 2020 онд болсон бүх нийтийн сонгуулийн дүнг луйвардсан хэмээн эсэргүүцсэн цэргийнхэн 2021 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг булаан авсан юм. Улмаар ардчиллын төлөөх удирдагч Аун Сан Су Чиг хорьж саатуулсан билээ.




Мьянмарын хилийн бүс болон бусад газарт цэргийнхэн болон ардчиллыг дэмжигч хүчнийхний хооронд тулалдаан үргэлжилсээр байна. Цэргийнхэн төрийн эргэлт хийхдээ тогтоосон онц байдлыг долоодугаар сарын сүүлчээр цуцалсан юм. Цэргийн удирдагч Мин Аун Хлаин мэдэгдэхдээ, сонгуулийг 12, 1 дүгээр сард явуулна гэж байв.

Одоо ардчиллын төлөөх хүчнийхний эсэргүүцэлтэй тулгараад буй сонгуулийн санал хураалт зарласан ёсоороо явагдах эсэх нь олны анхаарлыг татаж байна. Энэхүү сонгуулийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хүчний байгууллагуудтай холбоотой нэгэн хүн NHK телевизэд ярьжээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг