sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярилцжээ.

Түүний хэлснээр, Трамп Украйны Ерөнхийлөгч Зеленский болон Европын орнуудын удирдагчидтай хийсэн яриа хэлэлцээнийхээ талаар Путиныг мэдээлсэн байна.


Мөн Орос, АНУ-ын Ерөнхийлөгчид Орос ба Украины төлөөлөгчдийн шууд хэлэлцээг дэмжиж буйгаа илэрхийлжээ.


Үүнээс гадна, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Аляскад болсон уулзалтын үеэр үзүүлсэн зочломтгой зангийнх нь төлөө Америкийн төрийн тэргүүнд талархлаа илэрхийлсэн байна. Ушаковын мэдээлснээр, хоёр удирдагч ойролцоогоор 40 минут ярилцжээ


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az