sonin.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, Орос эхлээд Киевтэй хоёр талын хэлэлцээ хийх, дараа нь гурван талын хэлбэрээр үргэлжлүүлэх санал тавьсан гэжээ. Түүний хэлснээр, Украин төрийн тэргүүнүүдийн түвшинд ямар ч хэлбэрийн уулзалтад бэлэн байна.

Зеленский онцлохдоо, нутаг дэвсгэрийн асуудлыг зөвхөн Владимир Путин бид хоёр ярилцах болно гэжээ. Тэрээр түншүүддээ бодит хяналттай байгаа нутгийн газрын зургийг үзүүлээд, Путин ба Трамп хоёрын боломжит хоёр талын уулзалтын талаар Киевт тодорхой мэдээлэл байхгүй гэдгийг тэмдэглэв.


“Энэ бол бидний хамгийн сайн уулзалт байлаа. Бид маш олон зүйлийг нарийн ярилцсан” хэмээн Украины удирдагч хэлсэн байна.


Хэлэлцээний үеэр Украины хүүхдүүдийг буцаах арга замуудыг мөн хэлэлцэж, зөвхөн цэргийнхэн бус, энгийн иргэдийг ч хамруулсан “бүгдийг бүгдээр нь солих” хувилбарыг авч үзсэн байна. Зеленскийн хэлснээр, АНУ Украины аюулгүй байдлын баталгаанд оролцох бэлэн байдлаа тодорхой илэрхийлсэн гэнэ.


Ерөнхийлөгч $90 тэрбумын тусламжийн багцын талаар баталгаажуулсан бөгөөд түүний дэлгэрэнгүйг арав хоногийн дотор боловсруулахаар болжээ.


Мөн тэрээр ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр Путинтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлээд, гал зогсоох шаардлага тавих нь Оросод шинэ шаардлага дэвшүүлэх боломж олгоно гэж онцлон тэмдэглэв.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: minval.az