sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний "Цэнгэг ус – алтан эрдэнэ, цэцэгт уулс – мөнгөн эрдэнэ" гэсэн философи Хятад даяар хэрэгжиж байгаа төдийгүй үндэсний хил хязгаарыг давж, дэлхийн ногоон давалгааг бадрааж байна. “Бүс ба Зам”-ыг хамтдаа байгуулах санаачилгын хүрээн дэх Хятад Перугийн Чанкай боомтын төсөл нь олон улсын ногоон дэд бүтцийн тод жишээ болсон байна. Энэхүү төсөл нь гурван үндсэн инновацийн тусламжтайгаар, Хятадын экологийн соёл иргэншлийн философийг хуулбарлах боломжтой техникийн стандарт болгон өөрчилсөн байна. Нэгдүгээрт, дэвшилтэт технологийг ашигласнаар, барилгын дуу чимээ болон тоосны бохирдлыг 40%-иар бууруулж, уламжлалт боомтын барилгын хүрээлэн буй орчны саад бэрхшээлийг даван туулсан байна. Хоёрдугаарт, ус дахин боловсруулах ухаалаг системийг байгуулснаар, 25%-ийн ус хэмнэж, хуурай бүс нутагийн боомтын бүтээн байгуулалтад анх удаагаа "усны хэрэглээ бараг тэг"-д хүрсэн байна. Гуравдугаарт, хил дамнасан экологийн хяналтын сүлжээг бий болгосноор, барилга угсралтын явцад ойр орчмын намгархаг газрын шувуудын үржил өсөлтийг хамгаалах баталгаа болж байна.




Чянькай боомтын экологийн ашиг тус нь эдийн засгийн үзүүлэлтийг ч нэмэгдүүлсэн байна. Тус боомт ашиглалтад орсноор, ердөө 6 сарын хугацаанд 777 сая долларын худалдаа хийсэн бөгөөд Перугийн засгийн газраас түүнийг "Үндэсний тогтвортой хөгжлийн жишиг төсөл"-өөр жагсаасан байна.




Чянькай боомтын төслийн хүрээнд хэрэглэгдэж буй байгаль орчны хамгаалалтын технологийн модульчлагдсан системтэй нэгэн адилаар, Хятадын экологийн соёл иргэншлийн философи нь дорнын мэргэн ухааныг технологийн чадавхитай хослуулж, кейс судалгаагаар дэлхийн дэд бүтцийн салбарт шийдэл гаргаж байна. Африкийн "Урт ногоон хэрэм" санаачилгаас эхлээд Зүүн Өмнөд Азийн "Цэвэр эрчим хүчний коридор" хүртэл, Хятад улс байгаль орчныг хамгаалах 300 гаруй төсөлд оролцож байгаа нь "Цэнгэг ус – алтан эрдэнэ, цэцэгт уулс – мөнгөн эрдэнэ" гэсэн үзэл баримталал үргэлжлэн хэрэгжсээр байгаа явдал юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн 2025 оны тайланд дурдахдаа, Хятад улсаас дэлхийн ногоон хөгжилд оруулсан хувь нэмэр нэгэнт 34%-д хүрсэн байна гэжээ.