
8-р сарын 21-ний өдөр Лхас хотын Потала ордны талбайд Төвдийн олон үндэстэн, олон салбарын төлөөлөл болсон 20 мянга орчим хүн цуглаж, Төвдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэжээ. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв Хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин уг арга хэмжээнд оролцсон байна.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны дарга, Төвийн төлөөлөгчдийн ахлагч Ван Хунин хуралд оролцож үг хэлж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи нар уг арга хэмжээнд оролцлоо.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Төвийн төлөөлөгчдийн орлогч дарга Жан Гүөчин ХКН-ын Төв Хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Төрийн зөвлөл, Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл, Төв Хорооны Цэргийн төв Зөвлөлөөс Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулан өгсөн мэндчилгээг уншив.
Ван Хунин Ши Жиньпиний бичсэн “Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, үзэсгэлэнт Төвдийн шинэ хуудсыг бичиглье” гэсэн баярын самбарыг Төвдийн өөртөө засах оронд гардуулсан байна.
Ван Хунин үг хэлэхдээ: “1965 оны 9-р сард ХКН-ын Төв хорооны удирдлага дор Төвдийн өөртөө засах орон байгуулагдсан нь Төвдийн хөгжлийн түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон. Энэ нь Төвдийг энх тайвнаар чөлөөлж, ардчилсан шинэчлэлийн үр дүнг бэхжүүлж, нийгмийн тогтолцооны түүхт чанартай шилжилтийг бий болгосон юм” гэв.
Ван Хунин хэлэхдээ, "ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороо Төвдийн асуудалд онцгой ач холбогдол өгч, иж бүрэн шинэ бодлого хэрэгжүүлснээр Төвдийн урт хугацааны энх тайван, чансаатай хөгжлийг системтэй төлөвлөлт хийж хэрэгжүүлсэн болохыг онцлов. Үүний үр дүнд ТӨЗО Хятад улсын бүрэлдэхүүн болсны хувьд ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, тал бүрээр чинээлэг нийгмийг байгуулж чадсан. Төвөдийн эдийн засаг, нийгмийн хөгжил түүхэн дэвшилд хүрч, үндэстнүүдийн эв нэгдэл, ахиц дэвшлийн үйл хэрэг шинэ шатанд гарч, ард иргэдийн амьжиргаа эрс дээшилсэн байна. Өнөөдөр Төвд хөгжил дэвшлийн хамгийн сайн, өөрчлөлт шинэчлэл ихтэй, үндэстнүүдийн ард түмэн хамгийн их үр өгөөж хүртэж буй шинэ цаг үед шилжиж, социалист шинэчлэлтэй орчин үеийн Төвдийн бүтээн байгуулалт эрч хүчтэй өрнөж байна” хэмээн тэмдэглэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл3
түбэдэд амьдрах байтугай аялж ч болохгүй.
МАО-гийн Хятад улс Монголд 300 мянган хятад ажилчин оруулах санал тавьж 8 ээлжээр Монголд туслах нэрээр анхны ээлж нь 1955 оноос эхэлжээ. Ингээд хятад ажилчидын хүүхдийг сургах сургууль болон хятадын соёлын төв байгуулж , хятад хэл дээрх Ажилчины зам сонин гаргаж Монголд хятад ажилчидын соёл боловсрол нийгмийн асуудал хариуцсан тасгийг МҮЭ- н хажууд байгуулжээ. Гэтэл 1958 онд гэрээ дуусч буцах ёстой хятад ажилчидын 75 % Монголд үлдэх хүсэлт гаргаж бүүр Монголд өөрсдийн гэр бүл гэх 17 мянган хүнийг Монгол улсын засгийн газрын зардлаар авчруулсан байна . 1955 онд анх орж ирсэн хятадууд дээр 1959 онд 10 мянган ажилчин нэмж ирсэнээр нийт 22 419 ажилчин болсон ба 1960 онд Хятад Монголд удаа дараа хүсэлт тавьсанаар 1961 оноос 1965 он хүртэл жил бүр 10 - 12 мянган ажилчин оруулж байжээ. Ингээд Хятад ажилчид одоогийн Бөмбөгөр, шар дэлгүүр , урт цагаан, Лениний музей, СУИС , хуучин пионерийн ордон орчим шигүү суурьшсан ажээ.
Сүүлд энэ орчмыг 1963 оноос. барилгажуулахаар хятад иргэдийг 5 буудал , 32 , хайлаастын ам орчим луу нүүлгэх болоход хятадууд нүүхгүй гэж эсэргүүцэн улмаар хүрз , жоотуу , сүхээр зэвсэглэн албадан нүүлгэх үед Монгол цагдаа нартай мөргөлдөн томоохон зодоон болж байжээ. Улмаар 60 - аад оны эх үед УБ хотын бараг тал хувь хятад болох хандлага илэрхий харагдаж эхэлжээ. Тэгэхээр сүүлд хятадуудын заримыг албадан нутаг буцаасан Цэдэнбалын буруу гэх үндэслэл байхгүй л байгаа юм . Гэтэл өнөөдөр хэн хамгийн ихээр Цэдэнбалыг үзэн яддаг билээ гэхээр цаанаа учиг бас байгаа биз.