sonin.mn

ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш Төвдийн үндэстэн ястан, нийгмийн олон салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрбээр ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс Төвөдийн бүх ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, халуун баяр хүргэж, цаашид хүн бүр нэгдэн нийлж, хамтран зүтгэж, Хятад маягийн орчин үеийн хөгжил дэвшлийг хамтдаа бичихийг хүсэж буйгаа илэрхийлэв.






Мөн тэрбээр Төвөдөд дэмжлэгээр ажиллаж буй албан хаагчдын төлөөлөгч, Өөртөө Засах Орны болон холбогдох байгууллага нэгж, хотын удирдлагууд болон ахмад зүтгэлтнүүдийн төлөөлөгч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын төлөөлөгч, шашны салбарын эх оронч хүмүүс болон сүм хийдийн удирдлагын төлөөлөгчидтэй тус тус уулзаж, дотноор мэндчилжээ.




Тухайн өдрийн үдээс хойш Ши Жиньпин мөн Лхаст байрлаж буй цэргийн анги нэгтгэлийн хурандаа цолноос дээш удирдах ажилтнууд, зарим суурь нэгжийн үлгэр шижээ болсон цэрэг дайчидтай уулзан, ХКН-ын Төв Хороо болон Төв хорооны Цэргийн зөвлөлийн нэрийн өмнөөс Төвөдөд байрлаж буй бүх цэргийн албан хаагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа дурсгалын зураг авхууллаа.