sonin.mn

2025 оны 8 дугаар сарын 20-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Энэ үеэр нэгэн сэтгүүлч Хятад–Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны талаар асуув.


Мао Нин хариулахдаа, Хятад улс Америкийн талтай хамтран ажиллаж, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн утсаар ярьж хүрсэн чухал ойлголт, тохиролцоог хэрэгжүүлж, Хятад–Америкийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний механизмыг бүрэн ашиглаж, тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэжээ.