Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн алба хэвлэлийн хурал хийж, удахгүй болох Японыг ялсаны 80 жилийн ойн цэргийн парадын бэлтгэл ажлын талаар танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Холбогдох албаныхны мэдээлснээр, парадын бүх бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаад байна. Парадад оролцох офицер, дайчид элхийн ард түмэн мөнхөд дурсах ялалтын өдөр болох есдүгээр сарын 3-ны өдрийг угтахад бэлэн байна гэжээ.
Энэ удаагийн парад нь дарга Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор бүх нам, арми, олон үндэстний ард түмэн эв нэгтэй байж, Хятад маягийн шинэчлэлийн үйл явц шинэ эринд орсны дараах анхны парад гэдгээрээ онцлог юм.
Парадын үйл ажиллагаа хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхнийх нь ёслолын хүндэтгэл үзүүлэх парад, удаах нь цэргийн хайрцагласан жагсаал байх бөгөөд нийтдээ 70 орчим минут үргэлжлэх аж.
Мөн хуурай зам, тэнгис, агаарын стратегийн шинэ зэвсэглэл, өндөр нарийвчлалтай зэвсэг, дрон болон дроны эсрэг тоног төхөөрөмж зэрэг зарим чухал зэвсгийг анх удаа олон нийтэд үзүүлэх гэнэ.
Г.Бямба
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл0