.jpg)
Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан тухай нууцаас гаргасан баримтын цахим хуулбарыг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Улаан армийн анги нэгтгэлүүд Японы Квантуны армийг бут цохисны 80 жилийн ойг тохиолдуулан нийтэлжээ.
Японы Жанжин штаб Улаан армийн эсрэг довтолгооны үеэр бактериологийн зэвсэг шууд хэрэглэхээр, харин цэргүүдээ ухрах тохиолдолд тухайн газар нутагт зориудаар халдвар тарааж, дайсны цэргүүд болон энгийн иргэдийн дунд өргөн цар хүрээтэй тахал дэгдээхээр төлөвлөж байсан байна. Энэ зорилгоор Манжуурт 1935, 1936 онд бактериологийн зэвсэг боловсруулах чиг үүрэгтэй 731, 100 дугаар тусгай ангиудыг байгуулжээ.
1949 оны 12 дугаар сарын 1-нд Хабаровск хотод явуулсан мөрдөн байцаалтын үеэр Квантуны армийн командлагч генерал Ямада «Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг дайн зарлаж, Зөвлөлтийн арми Манжуурын гүн рүү эрчимтэй урагшилснаар тэднийг ЗХУ болон бусад орны эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэх боломжгүй болгосон» гэж мэдүүлжээ. Өөрсдийн гэмт үйлдлийн ул мөрийг далдлахын тулд Квантуны армийн командлал 731, 100 дугаар отрядуудын барилга байгууламж, тэдгээрийн салбарууд, лабораторийн бааз, бичиг баримт, туршилтын дүнг устгах тушаал өгөхөд хүргэсэн байна.
Цэргийн олзлогдогсдын мэдүүлэг
Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага Квантуны армийг бут цохих явцад олзлогдсон 600 мянга гаруй япон цэргийн дундаас 1945–1948 онд бактериологийн зэвсэг боловсруулах ажилд оролцогчдыг эрэн сурвалжилж байв.
«Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдсон Японы армийн бактериологич мэргэжилтнүүдийн хэрэгтэй холбогдуулан Хабаровскийн хязгаарын Дотоод явдлын удирдах газар Японы цэргийн дарангуйлагчид Манжуур дахь түшиц газраа ашиглан Зөвлөлт Холбоот Улс руу халдан довтлоход зэхэж хүн амыг үй олноор устгах бактериологийн зэвсэг хэрэглэхэд идэвхтэй бэлтгэж байсныг шуурхай мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Тэд тахал, цусан халдвар (сибирийн язва), хийт гангрена, хижиг халууралт, гэдэсний хижиг, паратиф, цусан суулга, холера, халдварт цус алдалт (“Сонго” гэж нэрлэгддэг), сап зэрэг бүх төрлийн халдварт өвчнөөр шинжилгээ судалгаа, туршилтын ажил хийж байв. Бактерийн янз бүрийн нөлөөллийг шалгахын тулд хүн дээр байнгын туршилт хийж байсан бөгөөд үүний тулд отрядын шоронд орос, хятад, манжууд, мөн цаазын ял авсан япончуудыг маш нууц байдлаар авчран хорьж байжээ» хэмээн ЗХУ-ын ДЯЯ-ны Хабаровск мужийг хамаардаг газрын дарга, дэслэгч генерал Иван Долгих 1947 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн тусгай мэдээндээ дурдсан байна.
«Эдгээр туршилтын үр дүнд жил бүр отрядад 3 000 гаруй хүнийг устгаж байв» гэж баримтад тэмдэглэжээ.
Дүн шинжилгээ бүхий дэлгэрэнгүй тусгай мэдээнд мөн япончууд Халх голын байлдааны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн тухай дурджээ.
«1939 онд Халх голын үйл явдлын үеэр генерал Ишигийн удирдсан “амиа золиослогчдын” тусгай отряд Квантуны армийн ерөнхий командлагч асан генерал Уэда Кэнкичигийн тушаалаар Зөвлөлт, Монголын цэргүүдийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, Халх голын болон нуурны усыг гэдэсний хижиг, паратиф, цусан суулгын нянгаар зориудаар халдварлуулсан» хэмээн баримтад тэмдэглэжээ.
«1940 онд Квантуны армийн ерөнхий командлагч асан генерал Умэдзу Ёсидзиро, мөн Хятадын төв хэсэгт байрласан экспедицийн цэргүүдийн ерөнхий командлагч [асан] маршал Хата Сюнроку нарын Японы Жанжин штабаас өгсөн тушаалын дагуу генерал Ишигийн удирдсан тусгай экспедици Хятадын төв нутагт дайны ажиллагаа явуулж, Нимбо орчимд Хятадын цэргийн эсрэг тахлын нян тээгч бөөсийг онгоцоор цацсан нь хятад цэргүүд болон энгийн иргэдийн дунд тахлын хүчтэй дэгдэлт үүсгэн, хэдэн мянган хүнийг хөнөөсөн» гэж дүн шинжилгээ бүхий дэлгэрэнгүй тусгай мэдээнд дурдсан байна.
Э.Солонго
Эх сурвалж: tass.ru
Сэтгэгдэл11
I will insult you
I dont care penny .I will insult you and witness you pussy asian men
ОРОС хятадын эсрэг япончууд ИЙМ төрлийн зэвсэг хэрэглэж байсан. Монголд ГАЙГҮЙ хандсан байж магадгүй. Халх голд худаг хордуулж байсан баримт БОЛ бий. Олзны монгол цэрэгт ЕР нь л гайгүй хандаж байсан тухай аман яриа байдаг.
оросууд 47 онд олзны япончуудыг байцаасан гэх ичгэвэргүй худлаа зүйлээ "80 жилийн дараа гэнэт ухаан орж нууцаас гаргаж гэнээ. Урьд нь Японы өрөвдөөд энэ баримтаа нуугаад байж гэнээ."
731-р анги Киотогийн их сургуультай холбоотой байдаг. Эзэн хааны ордон Киотод байхад тэндэхийн их сургуулийнхан омог бардам нууц судалгаа их хийж байсан болов уу. Ингээд дэлхийн 2-р дайнд ялагдахгүй гээд Киотогийн их сургуулийн анагаахын багш, эрдэмтэн оролцсон биологийн зэвсэг хийх ажил эхэлжээ. Монголд халх голыг хүртэл тусгай бактериар хордуулсан. Одоо хүртэл тэр бактери нь халх голоос илэрдэг гэж байгаа. 731-д ажилласан хүмүүсийн угшил нь Киотогийн их сургууль гэдэг тул их бурангуй дээрэлхүү хүмүүс юм даа.
РОЗА РАДУГА гэсэн содон дуудлагатай орк троллууд,,,,ойрд их л эрчимтэй ажиллаад байх чинь,,,түүхэн үнэнийг ДАЛД утгаар ашиглаад байна уу даа,,,,
угаасаа л дээр үеэс мэддэг бичдэг байсан юмнууд л байна баримтаа л ил тавиа биз. япончууд цагтаа бол солонгос хятад азийг бол үнэхээр базаж дарладаг байсан нь үнэн одоо ч солонгосууд японд дургүйшдээ манайх харин газар нутаг хол байсан болохоор мэдэхгүй байгаан.
731-р анги Киотогийн их сургуультай холбоотой байдаг. Эзэн хааны ордон Киотод байхад тэндэхийн их сургуулийнхан омог бардам нууц судалгаа их хийж байсан болов уу. Ингээд дэлхийн 2-р дайнд ялагдахгүй гээд Киотогийн их сургуулийн анагаахын багш, эрдэмтэн оролцсон биологийн зэвсэг хийх ажил эхэлжээ. Монголд халх голыг хүртэл тусгай бактериар хордуулсан. Одоо хүртэл тэр бактери нь халх голоос илэрдэг гэж байгаа. 731-д ажилласан хүмүүсийн угшил нь Киотогийн их сургууль гэдэг тул их бурангуй дээрэлхүү хүмүүс юм даа.
Негр Арабуудыг долоодог Оросуудын Азийн ард түмнүүдэд дайсагнаж доорд үздэг нь хэнд ч сонин биш. Хэдий байхдаа бид Европ гэж цээжээ бүгдээс чанга цохидог Оросууд Азийн дешёвый Китаёз,Мангольский барануудыг хүн гэж үздэг болчихоов. Азийн хэрэг Оросуудад падлийгүй. Манийгаа хүртэл хужаа хасаг хүн биш гэж нүүрээ нуугаад сурталчилж турхирдаг нь хангалттай.
Одоо л ил болгож байгаа юм шиг. Аль эртнээс л судлагдаж яригддаг мэддэг л байсан асуудал шүү дээ. Нэг шинэ сэргэг юм судлаад гаргаад ирчихсэн юм шиг бичээд байх хэрэггүй, инээдтэй байна.
Зөвлөлтийн зохиолч Юрий Корольковын Маш нууц гээд монгол хэл дээр хэвлэгдсэн романд японуудын хийсэн бүх зүйл тодорхой байдаг ш дэ ! Багаасаа над шиг юм уншсан хүнд бол наад бичсэн зүйл чинь аль эртний мэдээ !