
Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хорооны хурлаар 22-ны өдөр “Хятадын Баруун хойд, хойд, зүүн хойд нутгийн ойжуулалтын төслийн ерөнхий төлөвлөлт”-ийг хэлэлцэн баталсан байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, төслийн бүтээн байгуулалтыг уйгагүй ахиулж, Хятадын умард нутгийн экологийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж хурлаар тэмдэглэв.
Хятадын Ойн шинжлэх ухааны хүрээлэнгийн ахлах эрдэмтэн бөгөөд Баруун хойд, Хойд, Зүүн хойд нутгийн ойжуулалтын төслийн судалгааны газрын дарга Лү Чи хэлэхдээ, шинэ эринд уг төсөл нь цөлжилттэй тэмцэх шинжлэх ухаанч үзэл баримтлалыг баримталж, дан ойжуулалтын зорилтоос экологийг бүхэлд нь сэргээхэд чиглүүлж, оршин тогтнох зорилтоос хөгжил, сайн сайхан, аз жаргалыг эрэлхийлэх болсноороо онцлог юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, саяхан хэлэлцэн баталсан ерөнхий төлөвлөлт нь шинэ нөхцөл байдлын шинэ шаардлагад нийцэх бөгөөд дараагийн ажлыг оновчтой чиглүүлсэн гэжээ.
Сэтгэгдэл1
Хятад нүүрснээс татгалзахгүй бол байгаль эх хариугаа авах болно.