
2025 оны 1–7 дугаар сарын хугацаанд БНХАУ-д шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 36,133 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.1%-иар өсөв. Харин бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 467 тэрбум 340 сая юань болж, өмнөх оны мөн үеэс 13.4%-иар буурсан байна.
Салбараар нь авч үзвэл:
Үйлдвэрлэлийн салбарт ашигласан гадаадын хөрөнгө оруулалт 121тэрбум 40 сая юань, үйлчилгээний салбарт 336 тэрбум 250 сая юань, өндөр технологийн салбарт нийт 137тэрбум 360 сая юаньд хүрчээ.
Өндөр технологийн салбар дотроос: цахим худалдааны үйлчилгээний салбарын гадаадын хөрөнгө оруулалт 146.8%, нисэх онгоц, сансрын төхөөрөмжийн үйлдвэрлэл 42.2%, химийн эмийн үйлдвэрлэл 37.4%, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл 25.5%-иар тус тус өссөн байна.
Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хувьд:
Зүүн Өмнөд Азийн орнуудаас Хятад руу хийсэн хөрөнгө оруулалт 1.1%-иар, Швейцарийн хөрөнгө оруулалт 63.9%-иар, Японы хөрөнгө оруулалт 53.7%-иар, Их Британийн хөрөнгө оруулалт 19.5%-иар (чөлөөт боомтоор дамжуулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл орсон) тус тус нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл0