sonin.mn

Ойролцоогоор 30 хүнтэй БНАСАУ-ын Ардын армийн цэргүүд БНСУ-ын хил давж, Өмнөд Солонгосын тал анхааруулгын буудлага хийжээ.


Энэ тухай НҮБ-ын Командлалын мэдэгдэлд дурьдсан байна.


«НҮБ-ын Командлалын Гал зогсоох гэрээг сахиулах комиссын мөрдөн шалгах баг тогтоосноор, БНАСАУ-ын Ардын армийн ойролцоогоор 30 цэрэг барилгын ажил хийж байсан бүс нутагт цэргийн демаркацийн шугамыг давсан байна» гэж командлалын төлөөлөгч хэлэв.


«БНСУ-ын Зэвсэгт хүчнүүд тэд демаркацийн шугамыг давсныг мэдэгдэхийн тулд хэд хэдэн удаа анхааруулга өгсөн боловч [БНАСАУ-ын цэргүүд] ямар ч хариу үзүүлээгүй. Иймээс БНСУ-ын Зэвсэгт хүчнүүд Ардын армийн цэргүүдийг шугамын хойд тал руу буцаах зорилгоор тусгайлан тогтоосон бүсэд анхааруулгын буудлага хийсэн» гэж мэдэгдэлд онцолжээ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az