sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.


"Би түүнтэй нэг л өдөр уулзах болно. Түүнтэй уулзахад бэлэн байна" хэмээн Трамп БНАСАУ болон Ким Жон Унтай холбоотой асуултад хариулахдаа онцоллоо. "Бид нэгэн цагт уулзана. Үнэндээ би энэ уулзалтыг хүсэж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.


"Би Ким Жон Унтай маш сайн харилцаатай» гэж Трамп нэмж дурьдав. "Би түүнийг та нараас илүү сайн мэднэ. Бараг бүх хүнээс илүү сайн мэднэ. Түүний эгчээс бусад нь. Түүний эгч түүнийг сайн мэддэг" гэж тэрээр сэтгүүлчдэд хандан хэлжээ.


"Би түүнтэй маш сайн ойлголцдог. Бидэнд асуудал байгаагүй. Би албан тушаалдаа орсон цагаас хойш түүнтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй. Олон туршилт, пуужингийн хөөргөлт ч хийгдээгүй. Түүнд ихээхэн боломж бий гэдгийг тэмдэглэмээр байн" хэмээн Трамп өгүүлсэн байна.


М.Чой


Эх сурвалж: minval.az