sonin.mn

8-р сарын 28-нд АН-ын ҮБХ-ы, 8-р сарын 31-нд болох АН-ын их хурал болж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөхөө хэд хэдэн улс төрч илэрхийлээд буй. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар нэр дэвшинэ гэдгээ шууд зарласан бол О.Алтангэрэл өөрийнх нь санаачилсан Авилгачдын хөрөнгийг хураах хуулийг хэн нэгэн нэр дэвшигч дэмжихгүй бол өөрөө АН-ын даргад нэр дэвшинэ хэмээсэн юм.


Сонирхолтой нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар дээд боловсрол эзэмшээгүй аж. Тодруулбал Ч.Лодойсамбуу Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүл" коллеж төгссөн бол Л.Мөнхбаясгалан мөн л Хэвлэлийн хүрээлэнгийн нэг жилийн сургалт дүүргэжээ.


Мэдээж Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нарыг авьяаслаг сэтгүүлч гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ АН-ын дарга гэдэг бол нам нь УИХ-ын сонгуульд ялах аваас Монгол Улсын Ерөнхий Сайд болох учиртай. Монгол Улсын Ерөнхий сайд дээд сургууль төгсөөгүй хүн байх нь хэр зохимжтой юм бол?


Э.Солонго