sonin.mn

Наймдугаар сарын 25-нд БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Тэнгисийн хөгжлийн стратегийн хүрээлэнгээс “Америк маягийн навигацийн эрх чөлөөний талаарх хуулийн үнэлгээний тайлан”-г хятад, англи хэлээр нийтэлжээ. Энэхүү тайланд АНУ-ын навигацийн эрх чөлөөний талаарх үзэл баримтлал болон үйл ажиллагаа нь олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй нийцэж байгаа эсэхийг нарийвчлан судалж, хууль эрх зүйн сууринд дүн шинжилгээ хийсэн байна.


Тайлан онцлохдоо, АНУ нь навигацийн эрх чөлөөний асуудлаар өөрийн гэсэн олон тооны нэр томьёо, ганц талын стандартыг боловсруулсан нь олон улсын эрх зүй болон улс орнуудын бодит практиктай ноцтой зөрчилдөж байна. АНУ “навигацийн эрх чөлөө” гэх нэрийн дор бусад улс орны хууль ёсны эрх ашигт дарамт шахалт үзүүлж,, өөрийн эрх мэдэл, эрх чөлөөг тэлэх замаар жинхэнэ эрх чөлөөнд хүрэхийг эрмэлзэж байна.


Тайланд онцлон тэмдэглэхдээ, Америк маягийн "навигацийн эрх чөлөө" гэх ойлголт нь олон улсын хуулийн үндэслэлгүй бөгөөд олон улсын хууль тогтоомжийн тайлбар, хөгжлийг гуйвуулж, "зэвсгийн дипломат харилцаа" хэмээх дээрэнгүй үзлийн логик үргэлжилж буй хэрэг юм. Энэ нь Америкийн цэргийн хүчний нөлөөгөөр бусад улс орнуудад дарамт шахалт үзүүлэх байнгын арга хэрэгслийн нэг болжээ. Ийм үйлдэл нь АНУ-ын үндэсний ашиг сонирхол, геополитикийн стратегид үйлчилж байгаа бөгөөд үүний үр дүнд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлэл учруулж, олон улсын далайн дэг журмыг алдагдуулж байна.