sonin.mn

Хятадын Төв радио телевизийн CGTN нь саяхан дэлхийн 40 улс орны 11913 интернет ашиглагчдыг хамарсан санал асуулга явуулав. Санал асуулгын дүнгээс харахад дэлхийн хоёрдугаар дайны ялалт болон дайны дараах олон улсын дэглэмийг хамгаалах нь судалгаанд хамрагдагсдын нийтлэг ойлголт болсон бөгөөд НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэглэмийг сулруулах гэсэн ямарваа оролдлого бүгд эрс эсэргүүцэлд өртөх ёстой гэж үзжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүс мөн НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны хэм хэмжээнээс зөрчих ёсгүй гэж үзжээ.




Судалгаанд хамрагдагсдын 62.1% нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтыг хамгаалах нь дайны дараах олон улсын дэглэмийг хамгаалахын чухал үндэс суурь гэж үнэлсэн бөгөөд судалгаанд хамрагдсан 40 орноос 39 орны дийлэнх интернет ашиглагчид энэ талаар санал нэгтэй байлаа. 


Судалгаанд хамрагдагсдын 58% нь дайны дараах олон улсын дэглэм эвдэгдэж байна гэж үзсэн бөгөөд үүнээс 58.9% нь АНУ бол дайны дараах олон улсын дэглэмийг хамгаас илүү эвдэгч гэж илэн далангүй тодорхойлсон байна. G7-ийн орнуудаас Италийн интернет ашиглагчид АНУ-д илүү сэтгэл ханамжгүй буйгаа илэрхийлэв. 


Санал асуулгад оролцсон интернет ашиглагчдаас 46.5% нь шинээр хөгжиж буй орнуудын хөгжил нь дайны дараах олон улсын дэглэмийг хамгаалахад идэвхтэй үр нөлөөтэй хэмээн үнэлсэн ба энэ нь судалгаанд хамрагдсан орнуудын 65%-г эзэлжээ. 


Уг санал асуулгыг ХТРТ-ийн CGTN нь Хятадын Ардын их сургууль, Шинэ эриний олон улсын хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнтэй хамтран явуулсан бөгөөд дэлхийн 40 улс орны 11913 интернет ашиглагч оролцжээ. Судалгаанд хамрагдагсан хүмүүс нь гол гол хөгжингүй орнууд болон “Дэлхийн Өмнөд”-ийн орнуудынх байсан бөгөөд 18 наснаас дээших жирийн иргэд байлаа. Тэд нар улс орныхоо хүн амын тооллогын нас, хүйсний хуваарилалтад нийцэж байна.