sonin.mn

8-р сарын 25-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Энэ жил Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ой тохиов. Өнгөрсөн 60 жилийн Төвөдийн хөгжил дэвшлийг та хэрхэн дүгнэж байгаа вэ? Төвөдийн ирээдүйн хөгжил ямар байх бол гэж сурвалжлагч асуув. 


Гүө Жякүнь хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин саяхан төвийн төлөөлөгчдийн багийг даргалан ТӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож, бүх үндэстнүүдийн болон олон салбарын боловсон хүчин, ард олонтой гүнзгий харилцан яриа өрнүүлж, чухал илтгэл тавьж, социалист орчин үеийн шинэ Төвөдийг бүтээн байгуулахад асар хүчтэй түлхэц өгч, удирдан чиглүүлсэн юм. 


Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Төвөд өндөр чанартай хөгжлийг тууштай урагш ахиулж, тогтвортой байдал, хөгжил, экологи, хилийн бүс нутгийг бэхжүүлэх гэсэн дөрвөн чухал талыг үргэлжлүүлэн нухацтай авч үзэж, эв нэгдэлтэй, баян чинээлэг, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнтэй социалист орчин үеийн шинэ Төвөдийг байгуулахын тулд хичээн чармайх ёстой гэсэн юм. 


Гадаадын илүү олон анд найзууд Төвөдөд аялж, Төвөдийн хөгжил цэцэглэлтийг биеэрээ мэдэрч, Төвөдийн экологийн үзэсгэлэнт үзэмжтэй танилцан, Төвөдийн бүх үндэстнүүдийн ард түмний аз жаргалтай амьдралыг мэдрэхийг бид урьж байна гэв.