
Дэлхийн II дайны хар бараан түүхийн нэг хэсэг нь Японы армийн харгис “731-р анги”-ийн үйл ажиллагаа билээ. Энэ анги нь Манжуурын Харбин хотын ойролцоо байрлаж, 1930–1945 оны хооронд хүний бие дээр цэргийн зориулалттай аймшигт туршилтууд хийж байсан нь дэлхийн түүхэнд хүн төрөлхтний эсрэг үйлдэгдсэн хамгийн ноцтой гэмт хэргийн нэгэнд тооцогддог.
731-р ангид хятад, орос, солонгос, Монгол зэрэг олон үндэстний энгийн иргэдийг хүчээр барьж авчран туршилтанд оруулж, амь насыг нь хохироосон байдаг. Тэдгээр хүмүүсийг “банз" буюу туршилтын материал мэт үзэж, ямар ч энэрэл өршөөлгүйгээр яргалан зовоожээ.
Өнөөдөр Хятадын Харбин хотод байрлах “731-р ангийн гэмт хэргийн музей”-д түүхийн баримт, гэрчийн мэдүүлэг, туршилтад өртсөн хүмүүсийн нэрс хадгалагдан үлджээ. Эдгээрийн дунд Монгол Улсаас гаралтай хүмүүсийн нэр ч багтсан байдаг. Тухайлбал, музейн танилцуулгад Жамбалханчин, Пунцагдаш хэмээх хоёр Монгол хүний нэр бичигдсэн байдаг.
Энэ нь Монгол хүмүүс ч бас 731-р ангийн гашуун түүхийн золиос болж, бусад олон үндэстний адил аймшигт туршилтын хохирогчид болжээ гэдгийг харуулж байна.
Жамбалханчин, Пунцагдаш хоёр бол зөвхөн бичигдсэн баримттай жишээ бөгөөд үнэн хэрэгтээ цөөнгүй Монгол үндэстэн тухайн үед Японы милитаристуудад хулгайлагдан ийм эмгэнэлт хувь тавиланд өртсөн байх магадлалтай.
Энэ бол зөвхөн Монгол төдийгүй хүн төрөлхтний түүхэнд мартаж боломгүй хар толбо юм. Японы милитаристуудын үйлдсэн энэхүү харгислал нь өнөөдөр ч олон улсын түвшинд түүхэн сургамж, хүний эрхийн үнэ цэнийг сануулсаар байна.
Түүхийн энэхүү үнэнг мэдэж, бусдад түгээх нь өнгөрснийг марталгүй, ирээдүйд ийм харгислал дахин бүү давтагдахын төлөөх ухамсар байх учиртай.
Э.Солонго
Сэтгэгдэл12
МАН-д яргалуулж алагдсан Монголын 100 мянга гаруй иргэний дотор Чингисийн шууд удмын алтан ургийнхан маш олон байжээ.
Орос элчингийн тэжээвэр “”радуга “”найкнээмтэй тролл ойр ойрхон японы яргаллын тухай нийтлүүлдэг боллоо шүү,,,оросын шууд зааварчилгаагаар алуулсан монголчуудын тухай бичвэл яасан юмбэ,,,,
Хэдэн ерөнхий сайд нарыг маань хаана аваачиж аллаа, бүү март
баабар япон орж ирээд маш гоё байх байсан гэхээр цаадуул нь одонгоор шагнасан байган. мөн таарсан хоёроо. ганданд лам нарын илтгэл бий. япон орж ирэхээр шамбалын үүд нээгдэнэ гэсэн тухайн үед зар тараасан байсан гэж. бөөн үймэн самуун болж байсан шигээ.
90 оноос хойш хужаа цустнууд төрийг толгойлж хятадын төрийн далд бодлогоор монголчуудыг ажлын байргүй болгож хужаагийн хортой хүнс , бараа , эм тариа , шахмал түлшээр хомроголон устгаж хорт хавдраар сүйрүүлж байгаагаа л тооцчих. Энэ бол Японы түрэмгийллээс чинь илүү ноцтой асуудал шүү !
бас нэг мээкээрэл нь япооноосоо өөрсдийнхөө япон хоригдлоо хятад харбин авчирч 731-т яргалж алдаг байсан гэнэ
манж харбин
Япончууд өмнөд солонгосчууд хятадуудыг яргалан устгаж байсан түүхэн үнэн. Монгол цэргүүдийг ч яргалж байсан үнэний ортой.
I think they did biologic test .Mongol were pasted it as today even Sumo is biological test.731 still today in different way .Mongols bit it.We are new 731.We are bit it
мянганы сорил ч гэх шиг
Монголын туух гэж юу байдаг юм. Оросуудын заавраар ЗХУ, орост зэрэг хамгаалсан новшнууд юу гэж унэн бичих вэ дээ. Тэгэхээр Монголын туухчид гэдэг чинь оросуудын цунх баригч новшнууд л байгаа шуу дээ.
оросууд 1930 онуудад Монголын хүн амын 15% устгасныг яриач