
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалтыг хийхийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хичээж байна. Тэрбээр янз бүрийн улс орны зохион байгуулагчидтай холбоо тогтоох болно гэдгээ мэдэгджээ.
В.Зеленский мягмар гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “Энэ долоо хоногт Турк улстай, Булангийн орнуудтай, мөн оросуудтай яриа хэлэлцээ хийх талбар болох боломжтой Европын улсуудтай холбоо тогтооно. Манай талаас дайныг зогсооход бүх зүйлийг бэлэн байлгах болно” гэж хэлсэн байна.
Түүнчлэн цаашдаа АНУ-ын талаас Орост шахалт үзүүлэхээс бүх зүйл шалтгаална гэж В.Зеленский нэмж хэлээд, үүнд хориг арга хэмжээ, тарифыг оруулах ёстой гэдгийг дурджээ. Тэрбээр даваа гарагт Киевт Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгчид Кит Келлогтой уулзсан байна. Түүний хэлснээр, талууд дайныг зогсоохын тулд “оросуудад хэрхэн нөлөөлөх” талаар ярилцжээ.
Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан мэдэгдэхдээ, манай улс хаана ч, ямар ч хэлбэрээр уулзалт хийхэд бэлэн байна гэлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Аляскт В.Путинтэй уулзаж, Украин, Оросын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэсэн юм.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров эдгээр хүчин чармайлтад саад болж байна гэж Украиныг буруутгажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
эхний хэдэн орос алсанд уучлал хүсээд дайнаа зогсоох. украин
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн дийлэх нь сонин биш байна! надад Орос Украйн байлдаж дайтаж байх л сонин байна! яагаад гэвэл тэд бүгд адилхан Оросууд!"
Жонсон хэзээ хаана хэнд ийм юм ярьсан тухай эх сурвалжаа бичээч,,,элэг нэгт монгол андаа,,,мэдээж,,,,жонсон өөрөө чамд аминчлан ийм юм яриагүй нь тодорхой,,,чи олж мэдсэн эх сурвалжаа л нэрлээд өгөөч,,,,плиз,,,,прошу,,,гуйж байнаа,,,,гях,,,гяхх,,гяхх,,,эх сурвалжгүй шаасан бол,,,,чи,,,чацга царайлсан дебиль болно шүү,,,,,
хагаралдуулах, байлдуулах, байлдуулахад шахалт үзүүлэх. ану
Одоо,,, тэгээд,,,,америк,,, бөгспутиныг чинь “”””украинлуу дайрч ороод,,,алаад,,,, хядаад,,,чадвал бүх украиныг,,,, чадахгүй бол,,,,,газар нутагаас нь таслаад жижиглээд,,,,эзлэж авсан аваагүй хамаагүй ээ,,,,украины газар нутгийг,,,оросын холбооны улсын үндсэн хуулиндаа бичээд ав””””гэсэн байхнуу,,,